Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос Цэцэрлэгийн багш нарт зориулсан “Хөдөлгөөн – Эрүүл мэнд” сэдэвт сургалт 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Эхний 3 -н өдрийн онолын болон дадлагын хичээлүүдэд нийслэлийн 9 дүүрэг, Говьсүмбэр, Төв аймгийн болон Замын Үүдийн нийт 250 цэцэрлэгийн 450 гаруй багш, арга зүйч нар оролцож байгаа нь өмнөх жилүүдийнхээс онцлог юм.
Маргааш /2019.01.17/-ийн буюу 4 дэх өдрийн үдээс өмнө 09:00 – 12:00 цагийн хооронд суралцагч багш нар 2 ээлжээр Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг дээр цуглаж харилцан туршлагаа солилцоно гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.