Үндэсний сурын тэмцээн явагдлаа
Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоол, 2009 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Үндэсний сур”-ын тэмцээн 2015 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдөр үндэсний сурын талбайд зохион байгуулж 12 багийн 160 гаруй харваач оролцож аваргаа шалгаруулав. Байгууллагын дүнгээр Хан-Уул, Налайх, Алдар спорт хороо эхний 3 байр эзэллээ.