Home Мэдээ

0 10

Нийслэлийн биеийн тамир, спортын хороод “Unfriend хөдөлгөөн”-д нэгдлээ

 

42591476_177677623122316_2196236212618919936_n_20180926092116Сүүлийн үед цахим орчноор залилан хийх, дарамтлах, садар самуунд уруу татах зэрэг гэмт хэргүүд гарч байгаа. Үүнээс үүдэн ЦЕГ-аас цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх “Unfriend хөдөлгөөн” өрнөж байна.

Монгол Улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн.

ЦЕГ-ын хэмжээнд 2018 оны 9-р сарын 05-наас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Unfriend хөдөлгөөн” арга хэмжээг 1 сарын хугацаанд  зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нөлөөлөх, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энхүү аянд Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод нэгдлээ.

Мөн Фейсбүүк цахим орчинд “Хар жагсаалт” бүлгэмийг шинээр нээж нийгмийн сөрөг мэдээ мэдээлэл, садар самуун зүйлийг Фэйсбүүк компанид Report хийж мэдэгдсэнээр олон удаагийн гомдол, саналаар устгагдах боломж бүрдэх юм байна.

0 9

“Төр хурах-цэцээ гүн” чиглэлийн явган аяллын замын тохижилтын нээлтэд оролцлоо

 

tsetse gunНийслэлийн иргэд, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, эрүүл орчинд амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилготой “Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замын тохижуулж хүлээн авлаа. Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилт нь юм. Тохижилтын ажлын хүлээн авах ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, харьяа агентлаг, хэлтсийн дарга нар оролцлоо. Энэхүү нээлтэд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа байлцлаа.

2016 онд “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын 3.6 км замыг тохижуулж, тус чиглэлд долоо хоногт 5-10 мянган иргэн, 260-500 авто машин байнга зорчиж байна.

Мөн 2017 онд Чингэлтэй хайрханы явган аяллын 2.2 км замыг тохижуулсан бөгөөд уг чиглэлийн дагуу долоо хоногт 2 мянга орчин иргэн тогтмол аялж байна.

Энэ удаад Богдхан уулын Төр хурах-Цэцээ гүний чиглэлийн явган аяллын замыг шинэчлэн тохижуулж нийт 8.5 км замд сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбар зэргийг байршуулжээ

0 60

Төсвийн ерөнхийлөн захирагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой төсвийн шууд захирагч Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд 2018 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа.

27744723_1359060844239930_1170297039_o

Гэрээ байгуулах үйл ажиллагаа 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн төр захиргааны Хангарди ордонд зохион байгууллаа.

0 43

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өвлийн улиралд зохион байгуулах нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээ болон Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 2018.02.03-04-ний амралтын өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

UB Uvliin naadam-II-11-12

“Улаанбаатарын өвлийн наадам” нь гадаад, дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.

ubuvul11     2014-4-1024x649

Тус наадмын үеэр Монгол Улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.

Зохион байгуулагдах арга хэмжээнүүд

  • Урлагийн тоглолт
  • Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
  • Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цанын сонирхогчдын тэмцээн
  • Тэшүүрийн үзүүлбэр
  • Снөүбордын тэмцээн
  • Мөсөн шатрын сонирхогчдын тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчдын тэмцээн
  • Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
  • Нохой чарганы үйлчилгээ
  • Өвлийн дугуйны үйлчилгээ
  • Гэр бүлийн буухиа тэмцээнүүд
  • Параглайдингийн үзүүлбэр
  • Олс таталтын тэмцээн
  • Хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй, гадаад оролцогчийг шалгаруулалт

Тэмцээний болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10.0 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 02-р сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус наадамд Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён өргөнөөр оролцохыг иргэд нийслэлчүүддээ уриалж байна.

 

 

Холбоос