
Улаанбаатар хотын бүх ерөнхий боловсролын сургуулиуд дунд зохион байгуулагдаж буй “Улаанбаатар кап” тэмцээн зургаан сар гаруй хугацаанд амжилттай зохион байгуулагдаж байна. Сагсан бөмбөгийн төрлийн ахлах насны ангилал, эрэгтэй төрөл, шилдэг 32 багийн хасагдах шатны тоглолтууд амжилттай явагдаж, шигшээ наймд шалгарсан багууд тодроод байна.

Хасагдах шатны шилдэг наймд шалгарсан эхний баг бол Хан-Уул дивизоны аварга, “Улаанбаатар кап” тэмцээний урд бүсийн аварга, ерөнхий боловсролын 52 дугаар сургууль шалгараад байна. Тэд шигшээ 32-ын эхний тоглолтоо Баянзүрх дүүргийн 120 дугаар сургуулийн эсрэг хийж 94-68 гэсэн онооны харьцаатай хожил байгуулсан. Улмаар шилдэг 16-ын тоглолтоо Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” сургуулийн эсрэг өрсөлдөж 81-59 гэсэн онооны харьцаатай хожил байгуулж шилдэг наймд шалгараад байгаа билээ. Тэдний шөвгийн наймд өрсөлдөх дараагийн сургууль бол Сүхбаатар дүүргийн “Логарифм” сургууль байх болно.

Хасагдах шатны шилдэг наймд Сүхбаатар дивизоны аварга “Логарифм” сургууль шалгараад байна. Тэд шигшээ 32 багийн эхний тоглолтоо Баянзүрх дүүргийн 157 дугаар сургуулийн эсрэг хийж 80-29 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулж дараагийн шат руу шалгарсан. Шигшээ 16 багийн тоглолтод тэд Чингэлтэй дүүргийн 111 дүгээр сургуультай тааран 67-64 гэсэн онооны харьцаатай маш ойролцоо тоглолтын төгсгөлд ялалт байгуулж чадсан. Улмаар “Логарифм” сургууль шөвгийн наймын тоглолтоо Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн эсрэг хийх болно. Уг хоёр сургууль “Улаанбаатар кап” тэмцээнд өмнө нь урд бүсийн аваргын төлөө учраа тааран тоглож байсан. Тоглолтын үр дүн 92-73 гэсэн онооны харьцаатай 52 дугаар сургуулийн ялалтаар дуусаж байжээ.

Шөвгийн наймд шалгарсан дараагийн сургууль бол Баянгол дүүргийн 93 дугаар сургууль шалгараад байна. Тэд шилдэг 32 багийн эхний тоглолтоо Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн эсрэг хийж 82-45 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулсан. Шилдэг 16 багийн тоглолтоо Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн эсрэг хийж 74-66 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулж шөвгийн наймд Багануур дүүргийн “Гүн Галуутай” сургуультай таараад байна.

Шөвгийн наймд шалгарсан дараагийн сургуулиар Багануур дүүргийн аварга, “Улаанбаатар кап” тэмцээний зүүн бүсийн аварга “Гүн Галуутай” сургууль юм. Тэд шилдэг 32 багийн тоглолтоо “Шинэ Монгол” ахлах сургуультай тааран тоглож 71-65 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулсан. Улмаар шилдэг 16 багийн тоглолтоо “Орхон Хасү” сургуультай хийж 88-70 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулж шөвгийн найм руу шалгараад байна. Тэд дараагийн тоглолтоо Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн эсрэг тоглох болно.

Дараагийн шилдэг наймд шалгарсан баг бол Сонгино хайрхан дүүргийн “Ирээдүй” сургууль юм. Тэд шилдэг 32 багийн эхний тоглолтоо “Эрдмийн хөтөч” 58 дугаар сургуультай тааран тоглож 78-69 гэсэн онооны харьцаатай хожсон. Дараагийн тоглолтоо 33 дугаар сургуулийн эсрэг хийж 61-54 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулж шөвгийн наймд шалгараад байна. Тэдний дараагийн өрсөлдөгчид Сүхбаатар дүүргийн Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль байх болно.

Шөвгийн наймд шалгарсан Сүхбаатар дүүргийн Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль нь шилдэг 32 багийн эхний тоглолтоо Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” сургуулийн эсрэг 78-63 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулсан. Дараагийн тоглолтоо 119 дүгээр сургуулийн эсрэг хийж 76-71 гэсэн онооны харьцаатай ялалт байгуулж шөвгийн наймд шалгарсан. Тэд дараагийн тоглолтоо Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” сургуультай хийх болно.

Шилдэг наймын дараагийн баг Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль юм. Тэд шилдэг 32 багийн эхний тоглолтоо Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуультай тоглож 108-68 гэсэн онооны харьцаатай хожиж дараагийн шат руу шалгарсан. Шилдэг 16 багийн тоглолтоо Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуультай тааран 84-53 гэсэн онооны харьцаатай хожил байгуулсан. Тэдний дараагийн өрсөлдөх баг бол Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль байх болно. Тэд өмнө нь “Улаанбаатар кап” тэмцээний баруун бүсийн аваргын төлөө тоглож 64-58 гэсэн онооны харьцаатай 48 дугаар сургуулийн ялалтаар өндөрлөж байжээ.

Шилдэг наймын сүүлийн баг Баянзүрх дүүргийн 48-р сургууль юм. Шилдэг 32 багийн эсрэг тоглолтоо тэд 142-р сургуультай хийж 89-56 гэсэн онооны харьцаатай хожиж дараагийн шатад шалгарсан. Дараагийн тоглолтоо 3-р сургуультай хийж 80-56 гэсэн онооны харьцаатай хожил байгуулж шөвгийн найм руу шалгарсан юм.

Эх сурвалж: https://msports.mn/





