“Улаанбаатар марафон”-ы гүйлтийн замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа

0
22

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний замыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор хэмжиж, баталгаажуулан сертификат олголоо.

Ингэснээр “Улаанбаатар марафон” нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн, албан ёсны баталгаажсан замтай болж, марафон гүйлтийн спортын цол, зэрэг олгох боломж бүрдэн, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид оролцож амжилтаа баталгаажуулах боломж бүрдлээ.

Хамтран ажилласан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хөнгөн атлетикийн холбоо, “Хайпэй” ХХК-д талархал илэрхийлье.