Мэндчилгээ

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын албан ёсны цахим хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
1962 онд байгуулагдаж 64 жилийн түүхэн замналыг туулж буй Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар нь биеийн тамир, спортын талаарх төр, орон нутгийн бодлого шийдвэр, Нийслэлийн Засаг даргын биеийн тамир спортын чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудад төрийн үйлчилгээг хүргэх олон талт үүргийг гүйцэтгэдэг.
Та бүхний ажил үйлс үргэлж өөдлөн дэвшиж бусдад үлгэр жишээ болж, авьяас, ур чадвараа хойч үедээ түгээн дэлгэрүүлж байх болтугай.
Хүндэтгэсэн,
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа





