Хөрөнгө оруулалт

2023 он

Биеийн тамир, спортын спортын барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 онд Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн спорт цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлэхээр улсын төсөвт 5,043.6 төгрөг батлагдсан бөгөөд тус 3 цогцолборын барилгын ажлын гүйцэтгэл 82 хувьд хүрсэн.
Налайх дүүргийн спорт цогцолборыг барихаар улсын төсөвт 1,528.0 сая төгрөг батлагдсанаас 1,300.0 сая төгрөгийн гүйцэтгэгч “Бүрд констракшн” ХХК авч 2023 оны 06 дугаар сарын 15-аас 12 дугаар сарын 05-ны хооронд том заалны болон бассейны сандлуудыг байршуулж, төвийн шугамуудыг бүрэн холбож, хувцас солих өрөөнүүдийн болон бусад өрөөнд шилэн, модон хаалгануудыг бүрэн тавьж тоноглолууд хийгдсэн бол грашны дотор засал хийж бүх давхруудын халаалт, тог цахилгаан хийгдэж гүйцэтгэл 95 хувьтай буюу 2023 оны 12 дугаар сарын 15-нд улсын комисс орохоор бэлтгэл ажлыг хангаж байна.
Багахангай дүүргийн спорт цогцолборын гүйцэтгэгчээр “Алтан шар говь” ХХК 2022 оноос ажлыг эхлүүлж 65 хувийн гүйцэтгэлтэй 2023 оны улсын төсөвт 815.6 сая төгрөг тусгагдсанаас 294.0 сая төгрөгийн гүйцэтгэл авч 2023 оны 06 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хоёр давхар спорт цогцолборын газар шорооны ажил, суурийн ажил, карказ, дотор өрлөгийн ажлыг 100 хувь дуусгаж, дотор өрөөнүүдийн хязгаарлалтын өрлөгийн ажлыг дуусгасан байна.
Баянзүрх спорт цогцолборын гүйцэтгэгч “Атимос трейд” ХХК шалгарч 2014 оноос эхлүүлж 2023 оны улсын төсөвт 2,700.0 сая төгрөг батлагдсанаас 2,300.0 төгрөгийн гүйцэтгэл авч агааржуулалт, галын систем, лифтний тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажил хийгдэж дууссан, гадна тохижилт явган хүний зам талбай засаж дуусан, мод бут суулгасан, хашаа хайс хийж дууссан, дотор заслуудаас хаалганууд шинэчлэгдэж суугдсан, үзэгчдийн сандлын төмөр рам гагнагдаж дууссан. Тус спорт цогцолборын ажлыг дуусгахад шаардагдах 2,500.0 сая төгрөгийг 2024 оны улсын төсөвт суулгаж барилгын ажил 85 хувьд хүрсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1046 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрших 30.0 га газарт “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгосон боловч тухайн газар нь Байгаль орчны яаманд олгосон газруудтай давхцалтай байсан тул Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 тоот тушаал, Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны 36 тоот тушаалаар дэд ажлын хэсгүүд байгуулагдан газрын маргаан, зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа ч газрын асуудал эцэслэн шийдэгдээгүйн улмаас зураг төсөв эцэслэн батлагдах, хөрөнгө шийдвэрлэх боломжгүй болсон.
Нийслэлийн ЕБС-иудын биеийн тамир, спортын гадна талбайн судалгаанд үндэслэн 2021 онд ЧД-н 24, 2022 онд СБД-н 2, ХУД-н 34, 52 дугаар сургуулийн гадна талбайг дүүргийн ЗДТГ-н санхүүжилтийг олгуулж суурийн ажлыг гүйцэтгэн, Монголын Хөлбөмбөгийн холбоотой хамтран ОУ-ын стандарт шаардлага хангасан хөлбөмбөгийн  талбайг тохижуулсан.
      2023 онд  Чингэлтэй дүүргийн 57-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 67-р сургууль, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн биеийн тамирын гадна талбайг хөл бөмбөгийн стандарт хиймэл зүлэг тавьж шинэчлэн тохижуулж нийт 3 талбайг Монголын Хөлбөмбөгийн холбоотой хамтран шинээр тохижуулсан.

“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор биеийн тамир, спортын барилга байгууламж барих ажиллагааг зогсоосон тул худалдан авалт хийгдээгүй.

Нийслэлд болон Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт спортын 6 цогцолбор барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж, өвөл, зуны спортын төрлийн биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн цогцолбор барьж байгуулах ажлыг дэмжиж ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн спорт цогцолбор

Чингэлтэй дүүргийн спорт цогцолборын нийт өртөг 14164.3 сая төгрөг бөгөөд гүйцэтгэгч байгууллага “Люкс-вүүд” ХХК ажлын 98%-ийг гүйцэтгээд байна. БТСХ-ны спорт цогцолбор 2020 оны 06 дугаар сард А, В влок ашиглалтад орж С влокын ажлын дотоод засал, тоноглол дутуу байна.

Баянзүрх дүүргийн спорт цогцолбор:
Спорт цогцолборын нийт өртөг 8229.3 сая төгрөг
-Нийт авсан санхүүжилт 8039.3 сая төгрөг
-2020 оны улсын төсөвт төсөв тусгагдаагүй. /царцсан/
-Нийт ажлын гүйцэтгэл 90%
-Үлдэгдэл санхүүжилт 190.0 сая төгрөг
-Нэмэлт санхүүжилт: 1274.0 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай.

Баянгол дүүргийн спорт цогцолбор:

Баянгол дүүргийн спорт цогцолборын нийт өртөг 9005,4 сая төгрөг бөгөөд урд жилүүдэд 5002.0 сая төгрөгийн санхүүжилтээр барилгын ажлыг гүйцэтгэсэн. 2020 онд 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдаж БСШУСЯ-тай гэрээ байгуулан “Молор Констракшн” ХХК нь тус барилгын ажлын 95%-ийг гүйцэтгээд байна.

Налайх дүүргийн спорт цогцолбор:

Налайх дүүргийн спорт цогцолборын нийт өртөг 10397.9 сая төгрөгөөр “БҮРД констракшн“ ХХК нь нийт ажлын 95%-ийг хийж гүйцэтгээд байна. 2020 оны төсөвт дулааны шугам холбох шаардлагатай нэмэлт санхүүжилт суугдаагүй байна.

Сүхбаатар дүүргийн спорт цогцолбор:

Сүхбаатар дүүргийн спорт цогцолборын нийт өртөг 7377.4 сая төгрөг бөгөөд урд онуудад 2800.0 сая төгрөгөөр барилгын ажлын 30%-ийг хийж гүйцэтгүүлсэн. 2020 оны төсөвт 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилт улсын тусгагдсан боловч тус санхүүжилт нь дүүргийн төсөвт ороогүй байна.“Грейн ресурс” ХХК нь барилгын ажлыг эхлүүлж 40%-ийн гүйцэтгэлтэй болгоод байна.

Нийслэлийн спорт хорооны цогцолбор:

-Спорт цогцолборын нийт өртөг 7280.2 сая төгрөг
-Нийт авсан санхүүжилт 3257.0 сая төгрөг
-Нийт ажлын гүйцэтгэл 30%
-Үлдэгдэл санхүүжилт 4023.2 сая төгрөг
-2020 онд 4023.2 сая төгрөгийг шийдвэрлүүлэх шаардлагатай
байсан боловч улсын төсөвт санхүүжилт суугдаагүй байна.