НИЙСЛЭЛИЙН АНХНЫ ВИРТУАЛЬ ДУГУЙН ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР БОЛНО

0
393

Амьдрал тэр чигтээ цахимжиж дагаад Дугуйн спорт хүртэл цахимжиж түүхийн цоо шинэ хуудсыг нээж буй дугуйчиддаа Баяр хүргье!

Манайх шиг өвлийн 4 сар нь гадаа бэлтгэл хийх боломжгүй улсад бүр цахим хот, улсын аваргаа хийх боломжтой болж байгаа нь гайхамшиг юм.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Улаанбаатар хотын анхны Виртуал дугуйн аварга шалгаруулах тэмцээнд нийт 11 байгууллагын 46 тамирчин 5 насны ангиллаар 2 өдөр хурд хүчээ сорихоор боллоо. Мөн онлайнаар АНУ, БНСУ, Франц улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэд уралдахаар бүртгүүллээ.

Хамгийн сайхан нь яг дэргэдээс нь тэмцээнийг бүтэн үзэж, тамирчдын ажиллагааг байнга харж, тэмцээн дотор нь уралдаж байгаа юм шиг мэдрэмжийг авна гэдэг жинхэнэ кайф бусуу.

Дугуйчдын хувьд үүнийг азжаргал, сэтгэл ханамж гэхгүй бол өөр юуг хэлэх билээ!

Улаанбаатар хотын Виртуаль дугуйн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдын АНХААРАЛД!

– Студид уралдах 34 тамирчин өнөөдөр буюу 2023.01.14-ний өдрийн 09:00-15:00 цагийн хооронд Монголын Дугуйн холбоон дээр ирж жин ба өндөрөө заавал хэмжүүлнэ!

– Бүртгэлийн нэрс дотор өнгөөр ялгарсан 34 тамирчин зөвхөн “600 Студи”-д ирж уралдана!!! Тамирчид 14-ний өдөр 15:00 цагт Телевизэд ирсэн байх шаардлагатай! /Бүх холболтыг тестлэх учир/

– Студид уралдах тамирчид нөүтбоок, таблет, утасаа тогтоох тавиур, хөлсний алчуур, дэвсгэр, сэнс, уртасгагч 3-5 метр зэргийг авчирах

– Мөн тамирчид Нет тасархаас сэргийлэн хувийн дататай ирэх

– Баг тамирчид өөр өөрийн багийн хувцасаар жигдэрэх

– Студэд тэмцээн үзэх Холбооны албаны хүмүүс, дасгалжуулагч, ивээн тэтгэгч, үзэгчид 2023.01.14-ний өдрийн 15:00 цагаас өмнө нэрсээ Эрдэнэболдод өгөх.

Шууд нэвтрүүлэг 2023.01.14-ний өдрийн 19:00 цагаас MNB Sports сувгаар.