НИЙСЛЭЛИЙН ИРГЭД СПОРТ ЯВГАН АЯЛАЛААР ӨРСӨЛДЛӨӨ

0
442

НИЙСЛЭЛИЙН ИРГЭД СПОРТ ЯВГАН АЯЛАЛААР ӨРСӨЛДЛӨӨ

 

Нийслэлийн иргэдийн дунд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Иргэдийн спортын наадмын нэг төрөл болох Спорт явган аялалын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүд /2016.09.10-11/-д “Улаанбаатар – Дүнжингарав худалдааны төв – Баянзүрхийн товчоо – Ургах наран хороолол – Баянзүрх хайрхан – Хар усан тохой – Баянзүрх хайрхан – Ургах наран хороолол – Баянзүрхийн товчоо – Дүнжингарав худалдааны төв – Улаанбаатар” гэсэн чиглэлээр явуулж нийслэлийн аваргаа тодрууллаа.

Энэхүү наадам нь ”Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриатайгаар нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл, зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулахад тэмцээний зорилгоор явагддаг билээ.

Нийслэлийн шигшээ тэмцээнд 8 дүүргийн 110 иргэн амжилттай  оролцож хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдлөө.

Тэмцээнийг “Байгальд нуувч илрүүлэх”, “Газрын зураг дээр зай, чиглэл тодорхойлох”, “Уулын оргил булаалдах”, “Техник, тактикийн тэмцээн”, “Багийн болон хувийн бэлтгэл”, “Эмийн сан”, “Цугларалт, ирц”, “Аялах явц”, “Байгаль болон отгийн ариун цэвэр” гэсэн 9 төрлөөр явуулж дүгнэлээ.

1-р байранд С.Батбилэг ахлагчтай Налайх дүүргийн 1-р хорооны “Жавхаа” баг 77 оноогоор;

2-р байранд Ш.Мандалмаа ахлагчтай Чингэлтэй дүүргийн 19-р хорооны “Согоот” баг 71 оноогоор;

3-р байранд Д.Гэрэлцогт ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хорооны “Хийморь” баг 67.5 оноогоор;

4-р байранд З.Түвшинжаргал ахлагчтай Хан-Уул дүүргийн 8-р хорооны “Хан-Уул” баг 66 оноогоор;

5-р байранд Т.Хүдэрчулуун ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хорооны “Согоот” баг 65,5 оноогоор;+

6-р байранд Д.Мэндбаяр ахлагчтай Баянзүрх дүүргийн 17-р хорооны “Баянзүрх” баг 62.5 оноогоор;

7-р байранд Б.Дэлгэрмаа ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны “Хайрхан” баг 57 оноогоор;

8-р байранд Б.Хулангоо ахлагчтай Сүхбаатар дүүргийн 7-р хорооны “Цоглог” баг 56 оноогоор тус тус шалгарлаа.