НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЕБС-ИЙН СУРАГЧДЫН “УЛААНБААТАР ЛИГ” САГСАН БӨМБӨГИЙН XIII УДААГИЙН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ – ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷᠡᠮᠵᠢᠲᠦ ᠶᠧᠪᠰᠦ ᠶᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ “ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠯᠢᢉ” ᠰᠠᠭᠰᠤᠨ ᠪᠥᠮᠪᠦᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ XIII ᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠥᠨᠳᠦᠷᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠨ

0
218

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн XIII удаагийн тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллага, Монголын Спортын шүүгчдийн холбоотой хамтран 2022 оны 12 дугаар сарын 01-нээс 2023 оны 03 дугаар сарын 07-ны хооронд 3 насны ангилалаар, 4 үе шаттай амжилттай зохион байгууллаа.

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷᠡᠮᠵᠢᠲᠦ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ “ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠯᠢᢉ” ᠰᠠᠭᠰᠤᠨ ᠪᠥᠮᠪᠦᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ XIII ᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠢᠷ᠂ ᠰᠫᠤᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠣᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠻᠣᠯᠢᠨᠠᠶ᠎ᠠ ᠪᠠᠰᠻᠧᠲ᠋ᠪᠤᠯᠢᠨᠠᠶ᠎ᠠ ᠯᠢᠭ᠎ᠠ “ᠻᠧᠰ᠆ᠪᠠᠰᠻᠧᠲ” ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠤᠰᠤ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠫᠤᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠒᠐᠒᠒ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠡᠴᠡ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠗᠆ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠭᠤᠷᠤᠨᠳᠤ ᠓ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ᠂ ᠔ ᠦᠶ᠎ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠᠲᠠᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ᠎ᠠ᠃

Бага, дунд, ахлах насны ангилалаар нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 121 сургуулийн охид, хөвгүүдийн 6413 багийн 85000 мянга гаруй сурагч оролцлоо. 2023 оны 03 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан нийслэлийн шатанд бага, дунд, ахлах насны шилдэг нийт 50 сургуулийн 98 багийн 1178 сурагч – тамирчин өрсөлдлөө.

Хаалтын ажиллагааны үеэр нийслэлийн шигшээ тэмцээнийг хамтран зохион байгуулагч ETI “И-ТИ-АЙ” компани өөрийн нэрэмжит 3.н онооны шидэлтийг зохион байгуулж 32 хүүхэд оролцож, шалгарсан 2 хүүхдийг нэрийн бүтээгдэхүүнээрээ шагнаж урамшууллаа.

ᠪᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠤᠮᠳᠠ᠂ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠙ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠑᠒᠑ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠥᢈᠢᠳ᠂ ᢈᠥᠪᠡᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠖᠔᠑᠓ ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠘᠕᠐᠐᠐ ᠮᠢᠩᠭ᠎ᠠ ᠭᠠᠷᠤᠢ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠯ᠎ᠠ᠃ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠒᠆ ᠆ ᠐᠗ᠶ ᠤ᠋ᠨ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠲᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭ᠎ᠠ᠂ ᠳᠤᠮᠳᠠ᠂ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠰᠢᠯᠢᠳᠡᢉ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠕᠐ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠘ ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠑᠑᠗᠘ ᠰᠤᠷᠤᠭᠴᠢ – ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠨ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᠯ᠎ᠡ᠃

ᠬᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠶ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠢᢉᠰᠢᢉᠡ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ETI “ᠢ᠆ᠲᠢᠢ ᠠᠢ” ᠻᠣᠮᠫᠠᠨᠢ ᠥᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷᠡᠮᠵᠢᠲᠦ ᠓᠃ᠨ ᠣᠨᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠢᠳᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠓᠒ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠣᠷᠤᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠒ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠱᠠᠩᠨᠠᠵᠤ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠤᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ᠃

Бага насны охидын ангилалд:

1-р байрт:    Б.Батзаяа багштай Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль,

2-р байрт:    Д.Оюунтунгалаг багштай Сонгинохайрхан дүүргийн “Логарифт” 151 дүгээр сургууль,

3-р байрт:    Г.Азбаяр багштай Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” цогцолбор сургууль,

4-р байрт:    С.Ганболор багштай Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн баг,

“Шилдэг тоглогч”-оор Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагч Э.Есүгэн,

“Шилдэг багш”-аар Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн багш Б.Батзаяа 

Бага насны хөвгүүдийн ангилалд:

1-р байрт:    Б.Дэлэг багштай Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургууль,

2-р байрт:    Д.Эрдэнэ-Очир багштай Баянзүрх дүүргийн 3 дугаар сургууль,

3-р байрт:    Ц.Мөнгөнцоож багштай Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль,

4-р байрт:    Ё.Батболд багштай Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн баг,

“Шилдэг тоглогч”-оор Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн сурагч А.Тэнүүн,

“Шилдэг багш”-аар Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн багш Б.Дэлэг 

Дунд насны охидын ангилалд:

1-р байрт:    С.Үнэнбат багштай Чингэлтэй дүүргийн 117-р сургууль,

2-р байрт:    Э.Болорцэцэг багштай Баянзүрх дүүргийн 33-р сургууль,

3-р байрт:    Б. Ариунболд багштай Сүхбаатар дүүргийн 31-р сургууль,

4-р байрт:    Д.Эрдэнэсүх багштай Сонгинохайрхан дүүргийн “Хөгжил” цогцолбор сургуулийн баг

“Шилдэг тоглогч”-оор Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн сурагч М.Соёл-Эрдэнэ,

“Шилдэг багш”-аар Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн багш С.Үнэнбат

Дунд насны хөвгүүдийн ангилалд:

1-р байрт:    Э.Оргил багштай Налайх дүүргийн 119 дүгээр сургууль,

2-р байрт:    О.Дэмбэрэлням багштай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль,

3-р байрт:    Н.Шижирбат багштай Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль,

4-р байрт:    Б.Балжинням багштай Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн баг,

“Шилдэг тоглогч”-оор Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн сураг Б.Бат-Ирээдүй, “Шилдэг багш”-аар Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн багш Э.Оргил

                                                 Ахлах насны охидын ангилалд:          

1-р байрт:    С.Үнэнбат багштай Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль,

2-р байрт:    Ж.Мөнхтөгс багштай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль,

3-р байрт:    Л.Одонхүү багштай Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль,

4-р байрт:    Э.Болорцэцэг багштай  дүүргийн 33 дугаар сургуулийн баг

“Шилдэг тоглогч”-оор Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн сурагч Н.Номинзаяа,

“Шилдэг багш”-аар Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн багш Э.Болорцэцэг

Ахлах насны хөвгүүдийн ангилалд:

1-р байрт: О.Мөнгөнцэцэг багштай Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль

2-р байрт: Д.Отгонжаргал багштай Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль

3-р байрт: Г.Ундрах багштай Сүхбаатар дүүргийн “Логарифм” сургууль

4-р байрт: Ц.Батхүү багштай Сонгинохайрхан дүүргийн “Хөгжил” цогцолбор сургууль

“Шилдэг тоглогч”-оор Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн сурагч Б.Мөнхням,

“Шилдэг багш”-аар Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн багш Д.Отгонжаргал нар тус тус шалгарч, цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон.