Спорт явган аялалд аврагчид манлайллаа – ᠰᠫᠤᠷᠲ ᠶᠠᠪᠠᠭᠠᠨ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠠᠪᠤᠷᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠠᠩᠯᠠᠶᠢᠯᠠᠯ᠎ᠠ

0
166

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйл, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1059 дүгээр захирамжаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын V наадмын спорт явган аялалын шигшээ тэмцээнийг 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Богд Хан уул – Чулуутын ам – Улаанбаатар” чиглэлд зохион байгууллаа. ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠢᠷ᠂ ᠰᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠢ᠋ ᠒᠐᠒᠑᠆᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠥᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠠᠪᠤᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠪᠥᢉᠡᠳ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠒᠐᠆ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠠ/᠑᠐᠕᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠠᢈᠢᠷᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠫᠤᠷᠲ ᠤ᠋ᠨ V ᠨᠠᠭᠠᠳᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠫᠤᠷᠲ ᠶᠠᠪᠠᠭᠠᠨ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠰᠢᢉᠡ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠙ ᠳᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠙ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠳᠦᠷ “ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉᠲᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠯᠡᠩ ᠰᠤ ᠪᠣᠭᠳᠠ ᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠆ ᠴᠢᠯᠠᠭᠤᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠮᠠ ᠆ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ” ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯ᠎ᠠ᠃

Спорт явган аялалын анхан болон шигшээ тэмцээнд 16 бүсийн 56 байгууллагын 780 албан хаагч оролцлоо.

Энэхүү явган аялалын шигшээ тэмцээний нээлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 07:00-08:00 цагт зохион байгуулж Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд нээж үг хэллээ.

Багийн ахлагч нар Ерөнхий шүүгчид дараалан рапорт өгснөөр Ерөнхий шүүгч Ж.Энхтайван Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболдод рапорт өгсөн. Үүний дараа Ерөнхий шүүгч Ж.Энхтайван нийт оролцогч нарт “Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдын спортын V наадмын спорт явган аялалын тэмцээнд оролцох баг тамирчдад өгөх аюулгүй ажиллагаа, техникийн зааварчилгаа”-г бүрэн уншиж танилцуулж нээлтийн ажиллагаа өндөрлөсөн.

ᠰᠫᠤᠷᠲ ᠶᠠᠪᠠᠭᠠᠨ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠩᠬᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠰᠢᢉᠰᠢᢉᠡ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠑᠖ ᠪᠦᠰᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠖ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠘᠐ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ ᠣᠷᠤᠯᠴᠠᠯ᠎ᠠ᠃

ᠡᠨᠡ ᢈᠦ ᠶᠠᠪᠠᠭᠠᠨ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠢᢉᠰᠢᢉᠡ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᢉᠲᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠯᠡᠩ ᠳ᠋ᠦ ᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠙ ᠳᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠙ ᠨᠤ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠐᠗:᠐᠐᠆᠐᠘:᠐᠐ ᠴᠠᠭ ᠲᠤ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠢᠷ᠂ ᠰᠫᠤᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠵᠤ᠃ᠭᠠᠩᠪᠣᠯᠤᠳ ᠨᠡᢉᠡᢉᠡᠵᠦ ᠦᢉᠡ ᢈᠡᠯᠡᠯ᠎ᠡ᠃

ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠨᠠᠷ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᠯᠠᠨ ᠷᠠᠫᠤᠷ ᠲᠤ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠵᠤ᠃ᠡᠩᢈᠡᠲᠠᠶᠢᠪᠤᠩ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠢᠷ᠂ ᠰᠫᠤᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠵᠤ᠃ᠭᠠᠩᠪᠣᠯᠤᠳ ᠲᠤ ᠷᠠᠫᠤᠷᠲ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ᠃ ᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠵᠤ᠃ᠡᠩᢈᠡᠲᠠᠶᠢᠪᠤᠩ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠴᠢ ᠨᠠᠷᠠᠲᠤ “ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷᠡᠮᠵᠢᠲᠦ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ᠎ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠤ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠫᠤᠷᠲ ᠤ᠋ᠨ V ᠨᠠᠭᠠᠳᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠫᠤᠷᠲ ᠶᠠᠪᠠᠭᠠᠨ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠪᠠᠭ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠳ ᠲᠤ ᠥᢉᢈᠦ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠭᠠᠪᠤᠷᠢᠴᠢᠯᠠᠭ᠎ᠠ”᠆ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠤᠩᠰᠢᠵᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠥᠨᠳᠦᠷᠯᠡᢉᠰᠡᠨ᠃

ЯВГАН АЯЛАЛЫН ЯВЦЫН АЛХАЛТ

            Шигшээ тэмцээний алхалтыг “Чулуутын гол – Чулуутын ам”  чиглэлд 11 км-т баг тамирчдыг цуваагаар алхуулан явцын дунд сахилга бат, багийн ирц; багийн болон хувийн бэлтгэл; байгаль орчны ариун цэвэр, галын аюулгүй байдал зэргийг шалган зохих үнэлгээг өгсөн.

ᠶᠠᠪᠠᠭᠠᠨ ᠠᠶᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠬᠤᠯᠲᠠ

            ᠰᠢᢉᠰᠢᢉᠡ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠯᠬᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ “ᠴᠢᠯᠠᠭᠤᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠣᠣᠯ – ᠴᠢᠯᠠᠭᠤᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠮᠠ”  ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠑᠑ ᠻᠮ ᠆ ᠲᠤ ᠪᠠᠭ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠳ ᠢ᠋ ᠴᠤᠪᠤᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠠᠯᠬᠤᠭᠤᠯᠤᠨ ᠶᠠᠪᠤᠴᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠰᠠᢈᠢᠯᠭ᠎ᠠ ᠪᠠᠲᠤ᠂ ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠢᠷᠡᠴᠡ; ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠯᠡᠳᢈᠡᠯ; ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ ᠤ᠋ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠴᠡᠪᠡᠷ᠂ ᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠭᠠᠨ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠥᢉᢉᠦᢉᠰᠡᠨ᠃

Багийн болон хувийн бэлтгэл, үүргэвчний үзлэг – ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠣᠯᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠯᠡᠳᢈᠡᠯ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡᠪᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠵᠡᠯᢉᠡ

Шүүгчдийн бүрэлдэхүүнд: Ерөнхий шүүгчээр спортын мастер Ж.Энхтайван, Д.Далантай, С.Ганхүү, Э.Бямбасүрэн, Н.Идэрболд, Б.Түвшинбаяр, С.Сувд, О.Батсаруул, Ш.Тодгэрэл, Н.Дэлгэрдалай нар ажилласан. ᠰᠢᢉᠦᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠯᠳᠦᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ: ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ ᠪᠡᠷ ᠰᠫᠤᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠰᠲ᠋ᠧᠷ ᠵᠤ᠃ᠡᠩᢈᠡᠲᠠᠶᠢᠪᠤᠩ᠂ ᠳ᠃ᠳᠠᠯᠠᠨᠲᠠᠢ᠂ ᠰ᠃ᠭᠠᠩᢈᠦ᠋ᠦ᠂ ᠡ᠃ᠪᠢᠮᠪᠠᠰᠦ᠋ᠷᠦᠩ᠂ ᠨ᠃ᠢᠳᠡᠷᠪᠣᠯᠤᠳ᠂ ᠪ᠃ᠲᠦᠪᠰᠢᠨᠪᠠᠶᠠᠷ᠂ ᠰ᠃ᠰᠤᠪᠤᠳ᠂ ᠣ᠃ᠪᠠᠲᠤᠰᠠᠷᠠᠭᠤᠯ᠂ ᠱᠤ᠃ᠲᠣᠳᠤᢉᠡᠷᠡᠯ᠂ ᠨ᠃ᠳᠡᠯᢉᠡᠷᠳᠠᠯᠠᠢ ᠨᠠᠷᠠ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ᠃

БАЙГАЛЬД НУУВЧ ИРҮҮЛЭХ ТЭМЦЭЭН

Баг тамирчид сугалааны дарааллаар тодорхой хэмжээний зай болон чиглэлд луужин ашиглан эд зүйлс олох даалгавар гүйцэтгэж дараах байр эзэлсэн. Үүнд:

ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠢᠭᠤᠪᠴᠢ ᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ

ᠪᠠᠭ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠳ ᠰᠤᠭᠤᠯᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᠯᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠢ ᠪᠣᠯᠤᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠯᠤᠤᠵᠢᠩ ᠠᠰᠢᠭᠯᠠᠨ ᠡᠳ ᠵᠦᠶᠢᠯᠡᠰ ᠣᠯᠬᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠵᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠡᠵᠡᠯᠡᢉᠰᠡᠨ᠃ ᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ:

Эзэлсэн байрБайгууллагын нэрАмжилт /цагаар/
IБаянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн баг1:23:53
IIНийслэлийн Онцгой байдлын газрын баг1:46:83
IIIНийслэлийн Газар зохион байгуулалтын албаны баг1:49:11
4Орон сууц, нийтийн аж ахуйн Удирдах газар ОНӨААТҮГ-ын баг2:38:13
5Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын баг3:44:66
6Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг3:48:99

ГАЗРЫН ЗУРАГ ДЭЭР, ЗАЙ ЧИГЛЭЛ ТОДОРХОЙЛОХ ТЭМЦЭЭН

Баг тамирчид газрын  зураг дээр 3 төрлийн зай чиглэл олгох даалгаварыг гүйцэтгэж дараах байр эзэлсэн. Үүнд:

ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠷᠤᠭ ᠳᠡᢉᠡᠷ᠎ᠡ᠂ ᠵᠠᠢ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ

ᠪᠠᠭ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠳ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ  ᠵᠢᠷᠤᠭ ᠳᠡᢉᠡᠷ᠎ᠡ ᠓ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠢ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠣᠯᠭᠠᠬᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠵᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠡᠵᠡᠯᠡᢉᠰᠡᠨ᠃ ᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ:

Эзэлсэн байрБайгууллагын нэрАмжилт /цагаар/
IБаянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн баг2:48:26
IIУлаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын баг2:48:89
IIIНийслэлийн Онцгой байдлын газрын баг2:52:25
4Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны баг2:55:29
5Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг3:33:54
6Орон сууц, нийтийн аж ахуйн Удирдах газар ОНӨААТҮГ-ын баг3:40:25

МАЙХАН БАРИХ ТЭМЦЭЭНᠮᠠᠶᠢᠬᠠᠨ ᠪᠠᠷᠢᠬᠤ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ

Багийн 12 тамирчин авхаалж самбаа, хурд хүч шаардсан 3-н майхан барих даалгаварыг гүйцэтгэж дараах байр эзэлсэн. Үүнд:

ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠑᠒ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠨ ᠠᠪᠬᠠᠯᠵᠢ ᠰᠠᠮᠪᠠᠭ᠎ᠠ᠂ ᠬᠤᠷᠳᠤ ᢈᠦᠴᠦ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠭᠰᠠᠨ ᠓᠆ ᠨ ᠮᠠᠶᠢᠬᠠᠨ ᠪᠠᠷᠢᠬᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠤᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᠵᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠠᠶᠢᠷᠢ ᠡᠵᠡᠯᠡᢉᠰᠡᠨ᠃ ᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ:

Эзэлсэн байрБайгууллагын нэрАмжилт /цагаар/Тайлбар
IНийслэлийн Онцгой байдлын газрын баг3:32:58Майхан 3ш тус бүр 6 гадастай. 1-4 гадастай.
IIСонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг4:09:373-н майхан бүрэн бүтэн
IIIУлаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын баг5:10:113-н майхан бүрэн
4Орон сууц, нийтийн аж ахуйн Удирдах газар ОНӨААТҮГ-ын баг5:59:133-н майхан бүрэн
5Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын баг9:52:743-н майхан бүрэн барьсан
6Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны баг7:33:593-н майхан барьсан, 1 майхан дутуу

ТЭМЦЭЭНҮҮДИЙН НЭГДСЭН ДҮНГЭЭР:

I байранд А.Дашням даргатай Э.Энхбаяр ахлагчтай Нийслэлийн Онцгой байдлын газрын баг 39.0 оноогоор;

II байранд Цагдаагийн хурандаа П.Очбадрах даргатай, Г.Сайнбуян ахлагчтай Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын баг 36.7 оноогоор;

III байранд Б.Жаргалсайхан даргатай Б.Пүрэвдорж ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг 32.0 оноогоор;

4-р байранд Г.Батзориг даргатай, Б.Лхагва-Эрдэнэ ахлагчтай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны баг 31.0 оноогоор;

5-р байранд Ч.Мэндбаяр даргатай, Б.Нямдорж ахлагчтай Орон сууц, нийтийн аж ахуйн Удирдах газар ОНӨААТҮГ-ын баг 30.7 оноогоор;

6-р байранд Ц.Төрхүү даргатай, Т.Телевжан ахлагчтай Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ОНӨААТҮГ-ын баг 28.4 оноогоор тус тус шалгарсан.

ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠨᠦᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠳᠦᠩ ᠢ᠋ᠶᠡᠷ:

I ᠪᠠᠶᠢᠷᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠠ᠃ᠳᠠᠰᠢᠨᠢᠮ᠎ᠠ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠡ᠃ᠡᠩᢈᠡᠪᠠᠶᠠᠷ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭ ᠓᠙᠂᠐ ᠣᠨᠤᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ;

II ᠪᠠᠶᠢᠷᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠷᠠᠩᠳᠠ ᠫ᠃ᠣᠴᠢᠪᠠᠳᠠᠷᠠᠬᠤ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ᠂ ᠭ᠃ᠰᠠᠶᠢᠨᠪᠤᠶᠠᠨ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠠᠨᠵᠢᠷᠦᢈᠡ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠠᠭᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭ ᠓᠖᠂᠗ ᠣᠨᠤᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ;

III ᠪᠠᠶᠢᠷᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠ᠃ᠵᠢᠷᠭᠠᠯᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠪ᠃ᠫᠦᠷᠪᠦᠳᠣᠷᠵᠢ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠰᠣᠩᢉᠢᠨᠠᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠯᠲᠡᠰ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠭ ᠓᠒᠂᠐ ᠣᠨᠤᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ;

᠔᠆ ᠷ ᠪᠠᠶᠢᠷᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠭ᠃ᠪᠠᠲᠤᠵᠣᠷᠢᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ᠂ ᠪ᠃ᡀᠠᠭᠪᠠ ᠆ ᠡᠷᠳᠡᠨᠢ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠪᠠᠭ ᠓᠑᠂᠐ ᠣᠨᠤᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ;

᠕᠆ ᠷ ᠪᠠᠶᠢᠷᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠴᠤ᠃ᠮᠡᠨᠳᠦᠪᠠᠶᠠᠷ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ᠂ ᠪ᠃ᠨᠢᠮᠠᠳᠣᠷᠵᠢ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠣᠷᠤᠨ ᠰᠠᠭᠤᠴᠠ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠣᠨᠤᠭᠠᠲᠦ᠋ᠭᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠭ ᠓᠐᠂᠗ ᠣᠨᠤᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ;

᠖᠆ ᠷ ᠪᠠᠶᠢᠷᠢᠨ ᠳ᠋ᠤ ᠴᠤ᠃ᠲᠥᠷᠦᢈᠦᢉᠦᠦ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ᠂ ᠲᠥ᠃ᠲᠧᠯᠧᠸᠵᠠᠨ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠰᠤ ᠰᠤᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠬᠤ ᠭᠠᠵᠠᠷ ᠣᠨᠤᠭᠠᠲᠦ᠋ᠭᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠭ ᠒᠘᠂᠔ ᠣᠨᠤᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠰᠠᠨ᠃