
Улаанбаатар хотын 2025 оны Гүйлтийн тэшүүрийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг 2025 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Хандгайтад Монголын тэшүүрийн холбоотой хамтран зохион байгууллаа.
ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᢉᠦᠶᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠡᠰᠢᢉᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠥᠰᠪᠦᠷᠢ ᠦᠶᠡ᠂ ᠵᠠᠯᠠᠭᠤᠴᠤᠳ᠂ ᠨᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᠦᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦ᠋ᢉᠡᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠕-᠒᠖- ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠲᠦ ᠬᠠᠨᠳᠠᠭᠠᠶᠢᠲᠤ ᠳ᠋ᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠰᠢᢉᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠ ᠲᠠᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠠ᠃

Тэмцээнд нийт 8 байгууллагын 102 тамирчин ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тус тэмцээнийг хамтран зохион байгуулсан Монголын тэшүүрийн холбооны хамт олондоо талархал илэрхийлье.








