Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/132 дугаар захирамжаар иргэдийн дунд “Нийслэлийн өвлийн спортын наадам”-ын арга хэмжээнүүдийг 2025 оны нэгдүгээр улиралд зохион байгуулж байна.
Тус наадмын нээлтийн ажиллагааг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11.00-17.00 цагт Скай ресортын цанын баазад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Спорт сонирхогч хөгжөөн дэмжигчдийн холбоо, Монголын Уулчдын үндэсний холбоотой хамтран зохион байгууллаа.

Нийслэлийн өвлийн спортын наадмыг мөсөн шагайн харваа, тэшүүр, шорт трейк, мөсөн сурын харваа, снөүбоард, мөсөн авиралтын төрлүүдээр 2025 оны 01 дүгээр сарын 18-наас 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 13 дугаар зүйл, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэл Улаанбаатар хотод өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах зорилготой.
Наадмын нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагч, нийслэлийн иргэд оролцож, амралтынхаа өдрийг эрүүл агаарт гарч идэвхтэй өнгөрүүллээ.
Наадмын нээлтийн арга хэмжээний эхэнд бүжгийн тэмцээнийг холимог төрлөөр зохион байгуулж нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 35 хос оролцсоноос нэгдүгээр байранд Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газрын хос (Б.Энхболд, Э.Уранжаргал нар), хоёрдугаар байранд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын хос (О.Жинэр, С.Оюундарь нар), гуравдугаар байранд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хос (Л.Дэлгэрбат, Г.Цэцэнбилэг нар), дөрөвдүгээр байранд (Б.Хүслэн, Б.Анхбаяр нар), тавдугаар байранд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хос (Б.Түвшинбаяр, Ч.Эрдэнэчимэг) нар шалгарлаа.

Нийслэлийн өвлийн спортын наадмын нээж Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх үг хэлсний дараа Ардын Уран Зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн үг, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нарын ая “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучид дууллаа.


Нийслэлийн өвлийн спортын наадмын нээлтийн “Галт бамбар”-ыг Монголын Үндэсний морьт харваачдын нэгдсэн холбооны дэргэдэх Нэгдсэн морин спортын сургалтын төвийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатаар ахлуулсан морьт харваачид залан орж ирж Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, Шорт трейкийн Олон улсын хэмжээний мастер Баттулгын Гэрэлтуяад буухиачлан шилжүүлэн өгсөнөөр Б.Гэрэлтуяа хүндэтгэлтэйгээр бамбарыг асаалаа. Тэрээр БНХАУ-ын Харбин хотноо өчигдөрхөн болж өнгөрсөн Азийн өвлийн спортын IX удаагийн наадмын хагас шигшээ шатанд шалгарсан монголын анхны шорт трейкийн тамирчин. Монгол Улсын 8-н удаагийн аварга, Олон улсын чанартай 5-н тэмцээнээс 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн шилдэг залуу тамирчдын нэг.




2024 оны үйл ажиллагаагаараа түргүүлж эхний 3-н байрт шалгарсан Б.Хулан гүйцэтгэх захиралтай “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК, Г.Баттулга даргатай “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГазар, Д.Батцэцэг даргатай Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хамт олон тус тус цом, өргөмжлөл гардуулсан.
Нээлтийн гол хэсэг болох алхалтын болон буухиа тэмцээнд нийслэлийн нутгийн захиргааны 12 байгууллагын 144 албан хаагч оролцсоноос
1️⃣ байранд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар,
2️⃣ байранд Нийтийн тээврийн бодлогын газар,
3️⃣ байранд Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар,
4️⃣ байранд Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн Удирдах газар 5️⃣ байранд Нийслэлийн Онцгой байдлын газрын баг тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.

