Нийслэлийн Биеийн тамир, спортын газар 2025 оны шилдгүүдээ тодрууллаа – ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠶ᠎ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠮᠢᠷ᠂ ᠰᠫᠤᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠰᠢᠯᠢᠳᠡᢉ ᠦ᠋ᠳ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠲᠣᠳᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯ᠎ᠠ

0
11

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар Дүүргийн биеийн тамир, спортын хороодын 2025 оны ажлыг дүгнэн шилдгээ тодрууллаа.

“Бүрэн хангалалттай” үнэлэгдэж “Тэргүүн байр” эзэлсэн дүүргээр:

– Р.Очирпүрэв даргатай Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хамт олон;

– Г.Батбаяр даргатай Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хамт олон;

“Бүрэн хангалалттай” үнэлэгдэж “Дэд байр” эзэлсэн дүүргээр:

– Ц.Сосорбарам даргатай Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хамт олон

Нийслэлийн 2025 оны “Шилдэг арга зүйч” номинацид:

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны арга зүйч Б.Бямбахишиг

Нийслэлийн 2025 оны “Шилдэг багш” номинацид:

Хан-Уул дүүргийн “Орчлон” сургуулийн биеийн тамирын багш А.Урангоо

Нийслэлийн 2025 оны “Шилдэг дасгалжуулагч” номинацид:

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Б.Хаштогтох

Нийслэлийн 2025 оны “Шилдэг тамирчин” номинацид:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Жүдо бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин А.Мишээл

Нийслэлийн 2025 оны “Шилдэг мэргэжилтэн” номинацид:

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Н.Өлзийжаргал нар тус тус шалгарлаа.