Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/111 дүгээр захирамжаар 2026 оны 01 дүгээр сарын 31-нээс 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулагдах “Нийслэлийн өвлийн спортын наадам” арга хэмжээ нээлт Скай ресорт цанын баазад боллоо.
Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг болон Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцлоо.
“Галт бамбар”-ыг “Хан Монгол” морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүүгээр ахлуулсан морьт харваачид залан ирж Мөсөн сурын Улсын мэргэн, Олон улсын хэмжээний мастер Р.Батзоригт буухиачлан шилжүүлэн өгсөнөөр Р.Батзориг бамбарыг хүндэтгэлтэйгээр асаалаа.








