
2026 оны Виртуал дугуйн Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, тамирчид 9 ангилалд хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдлөө.
Энэхүү тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран 4 дэх жилдээ зохион байгуулсан нь виртуал дугуйн спортыг Монголд хөгжүүлэх чухал алхам болж байна.
Тэмцээн Brussels Town Square виртуал зам дээр зохион байгуулагдаж, тамирчид 8.2 км-ийн замыг 4 тойрог буюу нийт 32.8 км замыг хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин амжилттай тууллаа.
Тэмцээнд 19 клубийн 61 тамирчин, 9 ангилалд өрсөлдөн оролцож, цахим орчин дахь ширүүн өрсөлдөөнийг өрнүүлэв.

Тэмцээний ангилал тус бүрийн медальт байруудыг танилцуулж байна.
![]()
![]()
Элит – Эрэгтэй
Алтан медаль – Э.Болор-Эрдэнэ (Catco Racing Team)
Мөнгөн медаль – Э.Билгүүнжаргал (Алдар спорт хороо)
Хүрэл медаль – А.Даваажаргал (Төв ургац)
Элит – Эмэгтэй
Алтан медаль – Ц.Солонго (Алдар спорт хороо)
Мөнгөн медаль – Э.Энхмаа (Алдар спорт хороо)
Хүрэл медаль – Э.Уянга
Өсвөр үе – Эрэгтэй (15–18 нас)
Алтан медаль – М.Баясгалан (Төв ургац)
Мөнгөн медаль – Б.Төгөлдөр (Төв ургац)
Хүрэл медаль – А.Хүслэн (Спортын төв сургууль)
Өсвөр үе – Эмэгтэй (15–18 нас)
Алтан медаль – Н.Энхжин (Цасан зам)
Мөнгөн медаль – Г.Ариунхүслэн (Дугуйтай Сэлэнгэ)
Хүрэл медаль – Г.Нигүүлсэл (Хурд Эрдэнэт)
Мастер – 50+
Алтан медаль – Б.Мөнхбаатар (Замчин)
Мөнгөн медаль – Д.Энхтөр (Хоршоолол)
Хүрэл медаль – Д.Энх-Од (Хоршоолол)
Мастер – 30–49
Алтан медаль – Д.Базаррагчаа
Мөнгөн медаль – Б.Цэдэн-Иш (Манай найзууд)
Хүрэл медаль – Э.Ижилмөрөн (Хубилай хаан)
Сонирхогч – Эрэгтэй (19–39)
Алтан медаль – Г.Жадамбасүрэн (Рөүд Монголиа)
Мөнгөн медаль – Н.Төгөлдөр (УДА)
Хүрэл медаль – Б.Оргил (Рөүд Монголиа)
Сонирхогч – Эрэгтэй (40+)
Алтан медаль – Н.Дашдаваа (Улаанбаатар нийгэмлэг)
Мөнгөн медаль – Б.Элбэгзаяа (УДА)
Хүрэл медаль – Б.Ганхуяг (Рөүд Монголиа)
Сонирхогч – Эмэгтэй (19+)
Алтан медаль – Д.Мөнхзаяа (Рөүд Монголиа)
Мөнгөн медаль – Ш.Мөнгөнсүх (УУД)
Хүрэл медаль – Ж.Уранчимэг (Хурд Эрдэнэт)
Тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн нийт тамирчиддаа халуун баяр хүргэе!
Цахим орчинд өрсөлдөж, өвлийн улиралд ч дугуйн спортыг тасралтгүй хөгжүүлж буй бүх клуб, тамирчдад спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. ![]()
![]()
Хамтран ажилласан:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
Team Mongolia MyWhoosh /virtual cycling/… Монголын цахим дугуйчид групп
Team Mongolia /virtual cycling/
Дэмжин ажилласан:










