Биеийн тамирын багш, арга зүйчдийн сургалт болно

0
63

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш, арга зүйч нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын спорт сонирхогчдын хөгжөөн дэмжигчдийн холбоотой хамтран “Хөгжөөн дэмжигчдийн дасгалын сургалт”-ыг 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн спорт зааланд зохион байгуулна.

Тус сургалтаар “Цэцэрлэгийн хүүхдүүдийн хөгжөөн дэмжигчдийн тэмцээний заавал хийх дасгалын дадлага хичээл” болон “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын хөгжөөн дэмжигчдийн тэмцээний заавал хийх дасгалын дадлага хичээл”-ийг тус тус заах юм.

Биеийн тамирын багш, арга зүйч Та бүхнийг сургалтандаа идэвхтэй хамрагдахыг урьж байна.