Сурагчид волейболоор өрсөлдлөө

0
435

Voleyball lig-1Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн волейболын “Сурагчдын лиг” дөрөв дэх удаагийн тэмцээн 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр сарын 20-ны хооронд сургууль, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах гэсэн 3 үе шаттайгаар явагдлаа.

Нэгдүгээр үе шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнийг 2014 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын 01-ний хооронд, хоёрдугаар үе шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2014 оны 11 дүгээр сарын 02-ноос 12 дугаар сарын 28-ны хооронд, гуравдугаар үе шат буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оны 01 дүгээр сарын 19 – 20-ны өдрүүдэд тус тус зохион байгууллаа.

Энэ удаагийн “Сурагчдын лиг”-ийн анхан шатны тэмцээнүүдэд 9 дүүргийн 85 сургуулийн 2287 багийн 26729 сурагч өрсөлдөж, үндсэн сургуулиудаас нийт 1.708.700 төгрөг; дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд 106 сургуулийн 193 багийн 2980 сурагч оролцож, үндсэн байгууллагуудаас нь нийтдээ 6.611.000 төгрөг зарцуулсан бол нийслэлийн шигшээ тэмцээнд дүүрэг бүрээс шалгарсан охид, хөвгүүдийн шилдэг 30 багийн 8 дүүргийн 25 сургуулийн 30 багийн 420 тамирчин оролцож, үндсэн байгууллагуудаас нь нийтдээ 3.700.000 төгрөг тус тус зарцуулсан. Лигийн гурван үе шатны тэмцээнүүдэд нийтдээ давхардсан тоогоор 216 сургуулийн 2510 багийн 30129 сурагч хамрагдаж, 12.169.000 төгрөгний төсөв зарцуулсан байна.

Тэмцээнд оролцсон охидын багаас дөрөвдүгээр байранд Н.Уртнасан багштай, А.Гэрэлтуяа ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 105 дугаар сургууль; гуравдугаар байранд Д.Эрдэнэчулуун багштай, Х.Ганзул ахлагчтай Багануур дүүргийн сургууль; хоёрдугаар байранд Б.Баттулга багштай, Б.Золзаяа ахлагчтай Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургууль; нэгдүгээр байранд Д.Өлзийхутаг багштай, Ч.Ганчимэг ахлагчтай Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн багууд шалгарсан бол хөвгүүдийн багаас дөрөвдүгээр байранд Ч.Түвшинжаргал багштай, Б.Батзориг ахлагчтай Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль; гуравдугаар байранд О.Соронзонболд багштай, Г.Аззаяа ахлагчтай Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 20 дугаар сургууль; хоёрдугаар байранд Д.Эрдэнэчулуун багштай, Б.Эрдэнэцогт ахлагчтай Багануур дүүргийн “Гүн галуут” цогцолбор сургууль; нэгдүгээр байранд Л.Баатархүрээ багштай, Б.Баярсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн багууд тус тус орлоо.

Энэ удаагийн лигийн тэмцээний “Тэгш эрэгтэй тоглогч”-оор Баянгол дүүргийн “Эрдийн өргөө” цогцолбор сургуулийн сурагч Б.Батзориг, “Тэгш эмэгтэй тоглогч”-оор Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн сурагч Б.Золзаяа, “Шилдэг эрэгтэй холбон тоглогч”-оор Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн сурагч Т.Болд-Эрдэнэ, “Шилдэг эмэгтэй холбон тоглогч”-оор Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 105 дугаар  сургуулийн сурагч А.Гэрэлтуяа, “Шилдэг эрэгтэй хамгаалагч”-аар Багануур дүүргийн “Гүнгалуут” цогцолбор сургуулийн сурагч Б.Мөнх-Амгалан, “Шилдэг эмэгтэй хамгаалагч”-аар Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 дүгээр  сургуулийн сурагч н.Инжбулган, “Шилдэг эрэгтэй довтлогч”-оор Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн сурагч Б.Баярсайхан, “Шилдэг эмэгтэй довтлогч”-оор Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн сурагч Б.Цолмон нар шалгарлаа.

Мөн “Шилдэг сургууль”-иар Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль шалгарч, Монголын Волейболын холбооноос тусгай шагнал 10 ширхэг волейболын бөмбөгөөр шагнаж урамшууллаа.

Байгууллагын нэгдсэн дүнгээр Баянзүрх, Баянгол, Багануур дүүрэг эхний гурван байр эзэллээ гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.