“Сурагчдын лиг”-ийн шигшээ тэмцээний сугалаа дуулиантай явагдлаа

0
491

“Сурагчдын лиг”-ийн шигшээ тэмцээний сугалаа дуулиантай явагдлаа

 

20150204_125045“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт багтсан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” VI удаагийн тэмцээний нэг болон хоёрдугаар шатны тэмцээнүүд бага, дунд, ахлах насны ангилалаар амжилттай явагдлаа.

Энэ удаагийн лигийн тэмцээнд ерөнхий боловсролын улсын сургуулиудаас гадна хувийн сургуулиуд оролцож байгаагаараа бусад жилүүдийнхээс онцлог юм.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй өрсөлдөөн, оролцогч ихтэй энэхүү лигийн тэмцээний ТОР – 98 багийн сугалааг анх удаа олон улсын жишгээр нээлтэй болгож, дүүрэг бүрээс шалгарсан шилдэг багуудын багш-дасгалжуулагч нар оролцов.

Энэхүү тэмцээний бага насны охидын ангиллын:

– “А” хэсэгт: Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн “Hawks”, Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн “НАР”, Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн “Ирээдүй шонхор” багууд;

– “В” хэсэгт: Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн “Бага тойруу”, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн “Bucks”, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн “Алтайн барс”, “Радуга” сургуулийн “Stars” багууд;

– “С” хэсэгт:    Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн “Ирвэсүүд”, Хан-Уул дүүргийн “Орчлон” хувийн сургуулийн “Falcons”, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Secret team”, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн “Шаламгай” багууд;

– “D” хэсэгт:    Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар бага сургуулийн “Ирээдүй шонхор”, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн “Бүргэд”, Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн “Цэгц” багууд багтсан бол

энэ насны хөвгүүдийн ангиллын:

– “А” хэсэгт:    Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн “Ирвэсүүд”, Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн “Буянт Ухаа”, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургуулийн “Өснөө”, Плехановын нэрэмжит сургуулийн “Buller” багууд;

– “В” хэсэгт:    Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн “Бүргэд”, “Радуга” сургуулийн “Stars”, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн ” Stars”, Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр сургуулийн “Хүлэгүүд” багууд;

– “С” хэсэгт:    Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн ” Secret team”, Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн “Орос-3”, Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн “Sky”, Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн “Stars” багууд;

– “D” хэсэгт:    Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн “Налайх голомт”, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн “Шонхрууд”, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн “Bucks”, Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн “АКА 47” багууд өрсөлдөхөөр болжээ.

Харин дунд насны охидын ангиллын:

– “А” хэсэгт:    Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн “Stars”, Баянзүрх дүүргийн “Баянзүрх” цогцолбор сургуулийн “Dream”, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Secret team”, “Орчлон” хувийн сургуулийн “Factors” багууд;

– “В” хэсэгт:    Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн “Stark”, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” 1 дүгээр сургуулийн “Ирээдүй шонхор”, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн “Бүргэд”, Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн “Буянт Ухаа” багууд;

– “С” хэсэгт:    “Радуга” сургуулийн “Stars”, Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн “1 + 11”, Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн “Ирээдүй”, Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн “Орос-3” багууд;

– “D” хэсэгт:    Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн “Hawks”, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн “Харцага”, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн “Чөтгөрүүд”, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн “Бага тойруу” багууд оноолтоор тоглох сугалаа татсан бол

дунд насны хөвгүүдийн ангиллын:

– “А” хэсэгт:    Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар сургуулийн “Ирээдүй шонхор”, Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн “Харцага”, Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн “Буянт Ухаа”, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн “Pull” багууд;

– “В” хэсэгт:    Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн “Stars”, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн “Бага тойруу”, Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн “Хүлгүүд”, “Шинэ үе” сургуулийн “Шинэ үе” багууд;

– “С” хэсэгт:    Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн “Гүн галуут”, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн “Алтайн барс”, Плехановын нэрэмжит сургуулийн “Buller”, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн “Bucks” багууд;

– “D” хэсэгт:    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “5 дигуранз”, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн “Налайх голомт”, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн “Ирвэсүүд”, Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн “Sharks” багууд орсон байна.

Хамгийн их өрсөлдөөнтэй болдог ахлах насны ангиллын сугалаа сонирхолтой болж, багууд дараах байдлаар хэсэгт хуваагджээ.

Охидын

– “А” хэсэгт:    Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Secret team”, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн “Харцага”, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн “Эрч хүч”, Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн “Wings”, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн “Dream” багууд;

– “В” хэсэгт:    Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн “Hawks”, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн “Хилэнцүүд”, Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн “Алтан од”, Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн “Golden state” багууд;

– “С” хэсэгт:    “Шинэ Монгол” сургуулийн “Шинэ Монгол”, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн “Чингэлтэйн акулууд”, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “Spirits”, “Орчлон” хувийн сургуулийн “Factors” багууд;

– “D” хэсэгт:    Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн “Return”, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “5 дигуранз”, Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн “Монсет”, Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн “Хас” багууд ур чадвараа сорих бол

энэ насны хөвгүүдийн ангиллын

– “А” хэсэгт:    Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн “Stars”, “Шинэ Монгол” сургуулийн “Шинэ Монгол”, Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн “Зохион бүтээгч”, Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн “Elite” багууд;

– “В” хэсэгт:    Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Secret team”, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “5 дигуранз”, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” 3 дугаар сургуулийн “Ирээдүй шонхор”, Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн “Wings” багууд;

– “С” хэсэгт:    Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн “Хилэнцүүд”, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн “Бага тойруу”, Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн “АКА 47”, “Сант” хувийн сургуулийн “Шонхрууд” багууд;

– “D” хэсэгт:    Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн “Сансарын цуурай”, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн “Хурд”, Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн “Sharks”, “Орхон” хувийн сургуулийн “Акулууд” багууд тус тус багтжээ.

Шигшээ тэмцээний тоглолтууд хуваарийн дагуу 02-р сарын 10-13-ны өдрүүдэд өглөө 08:00 – 18:00 цагийн хооронд “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд нээлтийн ажиллагаа 02-р сарын 10-ны 12:00 цагт болно гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.