Цэцэрлэгийн бяцхан жаалуудын тэмцээн өндөрлөлөө

tsets-UXGУлаанбаатар хотын 2015 оны аварга шалгаруулах Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Шигшээ тэмцээний нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Чимгээ, дүүргийи Биеийн тамир, спортын хороодын дарга нар болон боловсролын хэлтсийн ажилтнууд оролцлоо.

Энэ жилийн тэмцээнд нийслэлийн цэцэрлэгүүдээс гадна Замын-Үүдийн “Алтан харгана”, Дарханы “Улиасхан” цэцэрлэгүүд оролцсон, анх удаагаа “Шилдэг уран сэтгэмжтэй баг”, “Шилдэг үзэгчдийн таашаал хүлээсэн баг”, “Шилдэг санаа”, “Шилдэг ая” гэсэн дөрвөн номинацид шагнал гардуулсан нь урьд жилүүдийнхээс онцлогтой байлаа.

Нийслэлийн Шигшээ тэмцээнд Улаанбаатар хотын есөн дүүргээсээ шалгарсан 21 цэцэрлэгийн 630 хүүхэд өрсөлдсөнөөс:

1-р байранд 18.9 оноогоор Төмөр замын “Ирээдүй” 5-р цэцэрлэг

2-р байранд 18.1 оноогоор Баянгол дүүргийн 157-р цэцэрлэг

3-р байранд 17,95 оноогоор Баянгол дүүргийн 94-р цэцэрлэгүүд тус тус шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Харин “Шилдэг уран сэтгэмжтэй баг”-аар Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэг, “Шилдэг үзэгчдийн таашаал хүлээсэн баг”-аар Баянзүрх дүүргийн 59-р цэцэрлэг, “Шилдэг санаа” номинацид Чингэлтэй дүүргийн 59-р цэцэрлэг, “Шилдэг ая” номинацид Замын-Үүдийн “Алтан харгана” цэцэрлэг тус тус шалгарч цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Нийслэлийн шигшээ тэмцээнд шалгарч оролцсон бүх хүүхэд багачуудыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг гардуулан өглөө гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here