Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хороо иргэддээ ажлаа танилцууллаа

0
621

Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хороо иргэддээ ажлаа танилцууллаа

 

 Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/06 дугаар тушаалаар баталсан хуваарийн дагуу Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хороо төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж 04 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийнхээ 97 дугаар цэцэрлэгтэй хамтран “Ажил танилцуулах өдөр”-өө зохион байгууллаа.

       Энэхүү уламжлалт үйл ажиллагаанд: Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Судалгаа, шинжилгээ, материаллаг бааз хариуцсан мэргэжилтэн Г.Бямбасайхан, СпортынBGD-EMN сургалт, дасгалжуулалт, арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Б.Батсайхан, Сонгинохайрхан дүүргээс – 1, Чингэлтэй дүүргээс – 2, Сүхбаатар дүүргээс – 2, Хан-Уул дүүргээс – 3, Баянзүрх дүүргээс – 1 ажилтан, албан хаагч оролцлоо. Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн -15, 97 дугаар цэцэрлэгийн – 25 нийт 50 хүн оролцож, “SBN” телевиз сурвалжлага хийж, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн  Ц.Баянбилэг зураг авч ажиллалаа.

       Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг хүлээн авч 2км зайд жигд хувцаслан гүйлт хийж аялуулан тайлан мэдээ, марафонд гүйх хүмүүсийн нэрс, тайлан мэдээг өгч, 97 дугаар цэцэрлэгт “Цом”-ыг хүлээлгэн өгснөөр арга хэмжээ эхэллээ.

         Арга хэмжээний үеэр Биейин тамир, спорт хорооны нэгдүгээр улирлын үйл ажиллагаа, шинээр санаачлан хийх болон хийсэн ажил, 97 дугаар цэцэрлэгийн сургуулийн өмнөх хүүхдүүдэд “Олимпийн боловсрол”, олимпизмыг сурталчилах, бие бялдрыг зөв хүмүүжүүлэх анхан шатны мэдлэгийг олгох, ажлын байрны дасгалыг хэрхэн хэвшүүлсэн зэрэг биеийн тамир, спорттой холбоотой үйл ажиллагааг танилцууллаа.