“Өөрийгөө ялах” 12-24 цагийн гүйлт боллоо

0
486

“Өөрийгөө ялах” 12-24 цагийн гүйлт боллоо

 

12-24-1Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоол, 2009 оны 05 дугаар тогтоолын дагуу монгол улсад хэт холын марафон гүйлтийн спортыг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилтыг дээшлүүлэх, гүйлт сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчдыг цол зэрэгтэй болгох, өсвөр залуу үеийхний тэсвэр тэвчээр хатуужил, дотоод нөөц боломжийг нээх, оюун санаа бие бялдрын өв тэгш хүмүүжил олгоход томоохон түлхэц болгох зорилгоор Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо /МХХМГХ/, Шри Чинмойн Марафоны багтай хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2015.08.29-30 хооронд “Өөрийгөө ялах” 12-24 цагийн гүйлтийн Улаанбаатар хотын аврага шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1км-ийн тойрог замаар явагдаж 50 гаруй тамирчин 12 ба 24 цагийн  20-34, 35-49, 50-аас дээш 3 насны ангилалаар өрсөлдлөө. Улсын зэрэг цолтой шүүгчид  24-н цагийн турш хянаж, биеийн эрүүл мэндийг байдлыг эмч нар 4 цагийн хуваариар үзэж, массаж хийж байсан. Мөн гүйлтийн явцад биеийн алдагдсан энергийг нөхөх зорилгоор  хоол тэжээлээр гүйгчдэд тогтмол үйлчиллээ.

2014 оноос эхлэн олон улсын стандартын дагууМХХМГХолбоо цол зэргийн нормативыг боловсруулж баталгаажуулсанаар   Спорт эрүүл мэндийн яам цол зэргийн нормативыг  насны ангилалаар олгохоор болсон нь тамирчдын хөдөлмөрийг үнэлэх томоохон үзүүлэлтийн боллоо.

Үүний дагуу  ОУХМ -4,  спортын дэд мастер -1,  I-5,  II-8,  III-5 хүн шинээр цол зэргийн болзолыг биелүүллээ.

Цаг агаарын хувьд өдөртөө 25 градусын дулаан, шөнөдөө 1 градус хүртэл хүйтэрсэн хэдий ч тамирчид маань зогсолтгүй 12-24-н цаг гүйж өөрийгөө ялан дийллээ.

12-24-2Дархан-Уул, Орхон-Уул, Дорноговь, Сүхбаатар, Баянхонгор, Увс аймаг болон ЧД, БЗД, СБД. Баянгол  дүүргүүдээс тамирчид оролцож багийн нэгдсэн дүнгээр “Үсрэлт 21-р зуун” клуб шалгарлаа.

Тэмцээний дүн:

12 цагийн гүйлт эрэгтэй 20-34 нас:

  1. Ч.Батжаргал 135 км (ЗХ-032 анги “Үсрэлт” клуб)-Монгол улсын рекорд
  2.  Ц.Батхуяг 108 км (“Сүлд” спорт хороо)
  3.  М.Ган-Эрдэнэ 76 км (“Сүлд” спорт хороо)

35-49 наc:

  1. Т.Лхагвасүрэн 95км (Замчин спорт клуб)
  2. Б.Баянмөнх  77км (БЗД)
  3. Б.Доржбат 68 км (СБД)

50-с дээш нас:

  1. Д.Дамдинжав 111 км (“Үсрэлт” 21-р зууны клуб)
  2. С.Ганхүү 80 км (Сүхбаатар аймаг)
  3. Д.Бадрах 75 км (Дархан-Уул аймаг)

 

Эмэгтэй:20-34 нас

  1. Г.Ууганцэцэг 77 км (“Сүлд”) спорт хороо
  2. Г.Ган-Эрдэнэ 76 км (Шри Чинмойн марафоны баг)
  3. Ж.Маралмаа 67 км (Чингэлтэй дүүрэг)

35-49 нас:

  1. Б.Алдармаа 83 км (Үсрэлт 21-р зууны клуб)
  2. Б.Баярмаа 78 км (Шри Чинмойн марафоны баг)
  3. Б.Алтанхүү 59 км (БГД)

50-с дээш нас:

  1. Б.Отгонбаяр 72 км (Сонгинохайрхан)
  2. С.Толя 46 км (Чингэлтэй дүүрэг)

24 цагийн гүйлт эрэгтэй 20-34 нас:

  1. П.Отгонбаатар 213 км (“Үсрэлт” 21-р зууны клуб) – Монгол улсын рекорд
  2. Б.Баярхүү 167 км (Дорноговь аймаг)
  3. Т.Баясгалан 103 км (БГД)

35-49 нас:

  1. Р.Чинзориг 125 км (Чингэлтэй дүүрэг)

 

50-c дээш нас:

  1. Б.Оюунбаатар 160 км (Орхон аймаг)
  2. Ч.Цогоо 117 км (МХХМГХолбоо)
  3. Ж.Одгийв 105 км (Чингэлтэй дүүрэг)

 

Эмэгтэй:20-34 нас:

  1. М.Цэцэгдарь 103 км (Чингэлтэй дүүрэг)

 

35-49 нас:

  1. Ц.Алтансувд 124 км (БГД)
  2. Сэ.Оюунгэрэл 123 км (БГД)
  3. Х.Олонбаяр 105 км (СБД)

50-с дээш нас:

  1. Ц.Оюунсүрэн 131 км (БГД)
  2. Д.Баярсайхан 117 км (БЗД)

Л.Сумъяа 115 км (БЗД)  тамирчид тус тус байр эзэллээ гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.