Багахангай дүүргийн эмэгтэй, Сүхбаатар дүүргийн эрэгтэй волейболчид хүрэл медалийн болзол хангалаа

0
451

Багахангай дүүргийн эмэгтэй, Сүхбаатар дүүргийн эрэгтэй

волейболчид хүрэл медалийн болзол хангалаа

 

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/333 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэдийн спортын V наадмыг 2016 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 13-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал аэробик, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 6 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай явагдаж байна.

Тус наадмын Волейболын тэмцээний урьдчилсан тоглолтууд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын болон Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн Спорт зааланд явагдаж байна.

Сугалааны дагуу эрэгтэйчүүдийн “А” хэсэгт Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Багахангай; “В” хэсэгт Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Баянзүрх дүүргийн багууд өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн “А” хэсэгт Хан-Уул, Сүхбаатар, Багахангай, Сонгинохайрхан; “В” хэсэгт Налайх, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргийн багууд өрсөлдлөө.

Эмэгтэйчүүдийн ангилалд Г.Сарангэрэл ахлагчтай Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны баг, эрэгтэйчүүдийн ангилалд Н.Сугар ахлагчтай Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны баг тус тус хүрэл медалийн болзол хангалаа.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд Алтан медалийн төлөөх тоглолтонд Г.Туяа ахлагчтай Налайх дүүргийн 7 дугаар хорооны баг, Г.Буурал ахлагчтай Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны багтай, эрэгтэйчүүдийн ангилалд Н.Ганболд ахлагчтай Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг, Н.Цогтбаяр ахлагчтай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны багтай 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Буянт Ухаа” спортын ордонд болох Алтан медалийн төлөөх шувтаргын тоглолтонд оролцох эрх авлаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.