“Улаанбаатар өвлийн наадам-2017” арга хэмжээний хүрээнд иргэдийн дунд 2 төрөлт тэмцээн болно

0
632

“УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ-2017” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД

ИРГЭДИЙН ДУНД 2 ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО

 

“Улаанбаатар өвлийн наадам-2017” арга хэмжээний хүрээнд гэр бүлийн буухиа тэмцээнийг 2017 оны 02-р сарын 11, 12-ны өдрүүдэд 11.00-13.00, 15.00-17 цагийн хооронд, олс таталтын тэмцээнийг тухайн өдрүүдийн 13.00-16.00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  тус тус зохион байгуулна.

Энэхүү тэмцээний гол зорилго нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2017 оны зорилтыг хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино.

Гэр бүлийн буухиа тэмцээнд оролцох багуудыг 2017 оны 02-р сарын 11, 12-ны өрүүдийн өглөө 10.00-11:00, 14.00-15.00 цагийн хооронд, олс таталтын тэмцээнд оролцох баг /байгууллага, хамт олон, иргэд баг болж оролцож болно/-ийг тухайн өдрүүдийн 12:00-13:00 цагийн хооронд бүртгэнэ.

Гэр бүлийн буухиа тэмцээнд нэг багийн бүрэлдэхүүн /аав, ээж, эсвэл эмээ, өвөө, 12 хүртэл насны 1 хүүхэд/ 3 гишүүнтэй байх бол олс таталтын тэмцээнд нэг баг  5эрэгтэй, 3 эмэгтэй гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.

Тэмцээн тус бүрийг Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос томилогдсон шүүгчид удирдан явуулах юм. Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн тус бүрт эхний 1, 2, 3 байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагналаар шагнана.

 UB-uvliin naadam-1.1

2222222222222222

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР,

СПОРТЫН ХОРОО