“Улаанбаатар марафон – 2017 олон улсын гүйлт боллоо

0
597

“Улаанбаатар марафон – 2017 олон улсын гүйлт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоол, “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжаар “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны бямба гарагт амжилттай зохион байгуулж, 36800 хүн хамрууллаа.

garaa-1

Энэхүү гүйлтийн нээлтийн ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, Монголын Үндэсний “Хербалайф Монгол” ХХК-ийн захирал нар оролцлоо.

 

2_3