ЕРӨНХИ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

0
766

ЕРӨНХИ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН

УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ

ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016 – 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1973 оноос хойш 44 дэх жилдээ тасралтгүй зохион байгууллаа.

 Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос ЕБС-ийн бага ангийн сурагчдын заавал хийх хөтөлбөрт дасгалыг 2 жил тутам шинэчлэн боловсруулж, ЕБС-ийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж ирлээ.

Үүний үр дүнд тэмцээнд оролцож буй ЕБС-ийн бага ангийн сурагчдын дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага, анхан шатны тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

maxresdefault

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагддаг ба 2017 оны 04 дүгээр сарын 23-ны дотор явагдсан анхан шатны тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн 45 сургуулийн 3000 сурагч оролцож, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 22 сургуулийн 34 багийн 540 сурагч ур чадвар, авъяасаа сорин өрсөлдлөө гэж Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.