НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АВАРГАА ТОДРУУЛНА

0
580

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АВАРГАА ТОДРУУЛНА

 

42977868_1499131296896968_8732641052277604352_oНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хүрээнд 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан билээ.

Тус зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангахаар зорин ажиллаж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, байгууллагуудын биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих зорилгоор спортын анхдугаар наадмыг 2018 онд анх удаа зохион байгуулж байна.

Уг наадамд нийслэлийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны чиглэл зэргийг харгалзан дараах 16 бүсэд хуваан оролцуулж байна.

1-р бүс      – Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ажлын алба

2-р бүс      – Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар

3-р бүс      – Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба

4-р бүс      – Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд

/8-16 салбарт орсон агентлаг оролцохгүй болно/

5-р бүс      – Нийслэлийн харьяа байгууллага

6-р бүс      – Орон нутгын өмчит үйлдвэрийн газар

7-р бүс      – Төрийн болон төрийн өмчит бус байгууллага

8-р бүс      – Нийслэл, дүүргүүдийн Газрын алба,

9-р бүс      – Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс

10-р бүс    – Нийслэлийн Татварын газар, Дүүргүүдийн Татварын хэлтэс

11-р бүс    – Нийслэлийн Цагдаагийн газар, Дүүргүүдийн Цагдаагийн хэлтэс

12-р бүс    – Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүдийн Боловсролын хэлтэс

13-р бүс    – Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

14-р бүс    – Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Дүүргүүдийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс

15-р бүс    – Нийслэлийн Эрүүл мэндийн газар, түүний харьяа байгууллага

16-р бүс    – Нийслэлийн Нийгмийн даатгалын газар, Дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг болно.

Наадмын эхний төрөл болох Спорт явган аялалын Шигшээ тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 29-өөс 30-ны өдрүүдэд “Д.Сүхбаатарын талбай – Баянзүрхийн товчоо – Ургах наран хороолол – Баянзүрх хайрхан – Хар усан тохой – Улаанбаатар” гэсэн чиглэлд аялахдаа машинаар 60 км, явганаар 15 км замыг туулсан. Нийслэлийн нутгийн захиргааны 8 байгууллагын 104 тамирчид /баг тус бүр 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй/ спорт явган аялалын тэмцээнд оролцохын зэрэгцээ “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн 3 төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлдсөнөөс:

–     1-р байрт 99 оноогоор Д.Нямдаваа ахлагчтай Нийслэлийн газрын албаны баг

–     2-р байрт 98 оноогоор Б.Энхбаяр ахлагчтай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа “Энэрэл” эмнэлгийн баг

–     3-р байрт 95.5 оноогоор Баянзүрх дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн багууд тус тус шалгарсан.

43049821_1994834803870367_3839520275213320192_o Анхдугаар наадмыг спортын 5 төрөл /спорт явган аялал, дартс, ажлын байрны дасгал, волейбол, сагсан бөмбөг/-өөр 1-р үе шат – Салбарын аварга шалгаруулах тэмцээнүүдийг 09-р сараас 10-р сарын 28-ны хооронд зохион байгуулж, 204 байгууллагын 9964 албан хаагч хамрагдаж, тэдгээрээс 780 гаруй албан хаагчид 11-р сарын 12, 13-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спортын ордонд явагдах 2-р үе шат – Нийслэлийн аварга шалгаруулах буюу шигшээ тэмцээнд 45 багц медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байна гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.