Манжуур хотын Биеийн тамир, спортын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

0
510

Манжуур хотын Биеийн тамир, спортын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

IMG_0006Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга, удирдлагуудтай Бүгд Найрамдах Хятад Ард улсын Манжуур хотын Соёл, спортын хорооны төлөөлөгчид өнөөдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр хотын хооронд зохион байгуулагдаж байгаа нийтийн биеийн тамир, спортын уралдаан тэмцээнийг дэмжиж ажиллах, солилцоо, харилцан дэмжлэг үзүүлэх; “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтэд Манжуур хотын баг тамирчдыг урьж оролцуулах; 2018 оны 12 дугаар сард зохион байгуулагдах “Мөсний баяр”-т Улаанбаатар хотоос төлөөлөл оролцуулж, үйл ажиллагаатай нь танилцуулах; жил бүр зохион байгуулагддаг цасны хөлбөмбөгийн тэмцээнд Улаанбаатар хотын баг, тамирчдыг оролцуулах; Улаан–Үд – Манжуур – Улаанбаатар хотын хооронд хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулах зэрэг асуудлуудаар санал солилцлоо гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

IMG_0008