ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

46957252_1144789829027559_4134148176951115776_nНийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооноос НИЙСЛЭЛ ДЭХ “НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХӨГЖИЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн уралдааныг 2018.11.29-ний өдөр зохион байгууллаа.

Уралдааны нийслэлийн дүүргийн Биийн тамир, спортын хороодын мэргэжилтэн, арга зүйч; ЕБС-ийн биеийн тамирын багш; их, дээд сургуулиудын оюутан гэсэн ангилалд 20 хүн 17 илтгэлээр өрсөлдлөө.

Хурлын үеэр биеийн тамирын арга зүйч, мэргэжилтэн, багш, оюутнууд биеийн тамир, спортын тухай хууль (шинэчилсэн найруулга); биеийн тамир, спортын төсөв; биеийн тамирын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо; биеийн тамирын хичээлийн хэрэглэгдэхүүн гэх мэт тулгамдаж буй асуудлуудыг хөндөн өөрсдийн санал санаачилга, туршлагуудыг дэвшүүлсэн байна.

Уралдааны “Нийслэлийн дүүргүүдийн БТСХорооны арга зүйч” ангилалын 1-р байранд:

– Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн С.Сувд “Бүтэц зохион байгуулалт хүний нөөц төсөв” сэдвээр

2-р байранд:

–     Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн арга зүйч Д.Соёлмаа, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн Н.Дэлгэрдалай, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан Х.Бямбасүрэн нар “Цэргийн насны залуучуудын биеийн бүтцийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлсон дүн” сэдвээр,

3-р байранд:

–     Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн Д.Намжил “Нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа, иргэдийн оролцоог харьцуулсан судалгаа” сэдвээр,

“Дүүргийн цэцэрлэг, ЕБС-ийн биеийн тамирын багш” ангилалын

1-р байранд:

– Баянгол дүүргийн 70-р тусгай сургуулийн багш Б.Цагаанцэцэг “Бүтэц зохион байгуулалт хүний нөөц төсөв” сэдвээр

2-р байранд:

–     Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш Б.Минжиннаваа “Дугуйлан секц, хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар хүүхдийг хөгжүүлэх нь” сэдвээр,

3-р байранд:

Баянзүрх дүүргийн 87-р сургуулийн багш С.Гэрэлмаа “Сурагчдын алжаал тайлах дасгалаар нийтийн биеийн тамирыг дэмжих нь” сэдвээр,

“Их, дээд сургуулийн оюутан” ангилалын

1-р байранд:

– Монгол улсын Боловсролын их сургуулийн оюутан Г.Болормаа “Сурагчдын “харах”-ын тухай өмнөх төсөөлөл” сэдвээр

2-р байранд:

–     Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн оюутан М.Цэдэнсодном “Их, дээд сургуулиудын оюутны хичээл таслалт, түүний шалтгааныг илрүүлэх нь” сэдвээр,

3-р байранд:

–    Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн оюутан Б.Алтанцацрал “Оюутнууд өөрийгөө хөгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг судалсан нь” сэдвээр тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here