Монголын тамирчдын өдрийг тэмдэглэлээ

0
600

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд “Тамирчдын өдөр”-ийг “Олон улсын Олимпийн өдөр” болон Токио олимп сангийн нээлтийн ажиллагаатай хамтатган Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа. Нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд Сайд Г.Ганбаяр, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, “Бээжин-2008” Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Нийслэлийн спортын хорооны дарга, Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын заан Ж.Ганболд болон албаны бусад хүмүүс оролцсон. Энэхүү арга хэмжээний үеэр нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод болон спортын холбоод өөрсдийн үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд сурталчиллаа. Спортын салбарын нийт хамт олондоо баяр хүргэе.