Home Blog Хуудас 22

0 386

IMG_3073Өсвөр насны багачууд, хүүхдүүдийг шатрын спортод өргөнөөр татан оролцуулж, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэн, тив дэлхийд өрсөлдөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 24 дэх удаагийн “Цодгор хүү” тэмцээнийг 2014 оны 01-р сарын 04-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

”Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриан дор нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилготойгоор Нийслэлийн иргэдийн спортын II  их наадмыг спортын 7 төрлөөр 5 үе шаттайгаар амжилттай зохион явуулж байна. Энэхүү наадмын нэг төрөл болох Гэр бүл тэмцээний нийслэлийн шигшээ тэмцээн дартс, багийн буухай, софт волейбол гэсэн 3 төрлөөр өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүргийн спорт зааланд боллоо.

Тэмцээний анхан шатанд Нийслэлийн 9 дүүргийн 153 хорооны 459 тамирчин оролцсон. Шигшээ тэмцээнд Нийслэлийн 9 дүүргийн 9 багийн, 27 тамирчин – гэр бүлийн гишүүд ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 1-р байранд Баянзүрх дүүргийн 19-р хорооны аав Орхон, ээж Алтантуул, хүү О.Пүрэвбаатар, 2-р байранд Багануур дүүргийн 5-р хорооны аав Гантулга, ээж Болормаа, хүү Г.Тэргэл, 3-р байранд Налайх дүүргийн 2-р хорооны аав Баатархүү, ээж Тунгаамаа, охин Б.Алтанзул нар шалгарлаа.

Байгууллагын дүнгээр Баянзүрх, Багануур, Налайх, Сүхбаатар, Хан-Уул, Багахангай, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд 1-ээс 9 дүгээр байр эзэллээ.

Наадмын Хийн дасгалын болон Олс таталтын нийслэлийн шигшээ тэмцээн 2013 оны 11 дүгээр сарын 02-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зааланд, Волейболын Нийлэлийн шигшээ тэмцээн 11-р сарын 08-09-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд, Сагсан бөмбөгийн нийслэлийн шигшээ тэмцээн 11-р сарын 16-17-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд тус тус болно гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ”Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” уриан дор нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилгоор Нийслэлийн Иргэдийн спортын наадмыг 2 дахь жилдээ 5 үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэхүү наадмын нэг төрөл болох Ширээний шагайн наадгайн тэмцээнийг шагай шүүрэх, шагай няслах, морь уралдуулах гэсэн 3 төрлөөр зохион байгуулж, анхан шатанд нийслэлийн 9 дүүргийн 153 хорооны 2142 тамирчин оролцсон.

Тус тэмцээний шигшээ тоглолтыг 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр  Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн эрэгтэй 9 баг, эмэгтэй 9 багийн нийт 126 тамирчид өрсөлдөж аваргаа тодрууллаа.

Эрэгтэйчүүдийн багуудаас Б.Олонтүмэн дасгалжуулагчтай Б.Зоригоо ахлагчтай Багануур дүүргийн 5-р хорооны баг 33.1 оноогоор, Ш.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай Д.Нямбуу ахлагчтай Чингэлтэй дүүргийн 16-р хорооны баг 31.3 оноогоор, А.Хоролсүрэн дасгалжуулагчтай Д.Норов ахлагчтай Сүхбаатар дүүргийн 19-р хорооны баг 27.3 оноогоор эхний гурван байрт шалгарсан бол

эмэгтэйчүүдийн багуудаас Д.Алтанхуяг дасгалжуулагчтай  А.Найгалмаа ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хорооны баг 21.4 оноогоор, Д.Батболд дасгалжуулагчтай С.Ганжирмаа ахлагчтай Налайх дүүргийн 5-р хорооны баг 21.2 оноогоор, Ж.Болдбаатар дасгалжуулагчтай Я.Цэнддоо ахлагчтай Багануур дүүргийн 5-р хорооны баг 20.4 оноогоор тус тус эхний гурван байр  эзэллээ.

Байгууллагын нийлбэр дүнгээр Багануур, Багахангай, Налайх дүүргүүд эхний байруудад шалгарч Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд удааллаа.

 

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР,

СПОРТЫН ГАЗАР

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, ”Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриатайгаар Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулахад тэмцээний зорилгоор иргэдийн спортын II  их наадмын спорт явган аялалын тэмцээнийг 09 дүгээр сарын 14-ны өдөр “Богд хан уулын оргил Цэцээ гүн”-д  зохион явууллаа.

0 0
СӨБ-ийн багш нарын сургалт боллоо   Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос “Идэвхтэй хөдөлгөөн - Эрүүл мэнд” сэдэвт сургалт семинарыг 2018 оны 01 дүгээр сарын...

Холбоос