Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/94 дүгээр захирамжаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цасны баяр, өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нээлтийг 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11.00-17.00 цагт Хандгайтын “Янзага” зусланд зохион байгуулж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөл 2000 ажилтан, албан хаагч, иргэд оролцож амралтынхаа өдрийг цэвэр агаарт өнгөрүүллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Ажлын хэсгийн гишүүн Б.Мөнгөншагай Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цасны баяр, өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нээлтийг зохион байгуулах Ажлын хэсгийн хурлыг зарлан хуралдуулж үүрэг чиглэл өгсний дагуу холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангасан.

Өвлийн биеийн тамир, спортын нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд нар оролцож, И.Баатархүү дарга нээж үг хэлсэн.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямбад Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цасны баяр, өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нээлтийн “Галт бамбар”-ыг Монголын Цанын холбооны тамирчдаас буухиачлан авч Монгол Улсын Гавъяат тамирчин, Үндэсний шигшээ багийн Хүндийг өргөлтийн тамирчин, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга М.Анхцэцэгт хүндэтгэлтэйгээр гардуулан өгснөөр “Бамбар”-ыг асаалаа.

Өвлийн биеийн тамир, спортын нээлтийн ажиллагаанд оролцсон зочид төлөөлөгчид “Улаанбаатар марафон-2022” цомын аяныг дүүрэгтээ идэвхтэй зохион байгуулж эхний 3 байр эзэлсэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ, Нийслэлийн Архивын газрын биеийн тамирын хамтлагуудын хамт олон тус бүрт цом, “Өргөмжлөл”, мөнгөн шагнал гардууллаа.

Монголын Бүжгийн спортын холбооны шүүгч Б.Хулан нээлтийн ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүсийг удирдан бие халаалтын дасгал хийлгэсэн.

Монголын Бүжгийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, С.Алтаншагай, Спорт хариуцсан захирал Г.Тамираа, холбооны шүүгч Б.Хулан нар Цасан дээрх бүжгийн тэмцээнийг шүүн явуулсан.

Тус цасан дээрх бүжгийн тэмцээнд 20 байгууллагын хос оролцсоноос:
–     нэгдүгээр байранд Э.Цэнд-Аюуш даргатай Нийслэлийн Соёл урлагийн газрын хос,
–     хоёрдугаар  байранд Ц.Тулга даргатай Хот байгуулалт, хөгжлийн газрын хос,
–     гуравдугаар байранд О.Ганбат даргатай Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хос
–     дөрөвдүгээр байранд Д.Уранбилэг захиралтай Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн  хос,
–     тавдугаар байранд Б.Мөнхбат даргатай Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хос тус тус шалгарсан.

Өвлийн биеийн тамир, спортын нээлтийн Шагнал гардуулах ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтийн дарга Б.Мөнгөншагай оролцож, “Нийслэл хотын бүтээн байгуулалт-2023” сэдэвт цасан хотхон болон байгууллагын нэгдсэн дүнгээр эхний 3 байрт шалгарсан байгууллагуудад Цом, “Өргөмжлөл”, мөнгөн шагнал, дөрөв болон тавдугаар байранд шалгарсан байгууллагуудад “Өргөмжлөл”, мөнгөн шагнал тус тус гардуулан өгсөн.

Өвлийн биеийн тамир, спортын нээлтийн “Нийслэл хотын бүтээн байгуулалт-2023” сэдэвт цасан хотхон шалгаруулах уралдаанд 15 байгууллага оролцсоноос:

–     нэгдүгээр байранд Ц.Тулга даргатай Хот байгуулалт, хөгжлийн газар,
–     хоёрдугаар  байранд О.Ганбат даргатай Нийслэлийн Цагдаагийн удирдах газар,
–     гуравдугаар байранд А.Дашням даргатай Нийслэлийн Онцгой байдлын газар,
–     дөрөвдүгээр байранд Б.Мөнхбат даргатай Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар,
–     тавдугаар байранд Б.Мэндсайхан даргатай Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар тус тус шалгарсан.

Байгууллага хамт олныхоо тав тухтай амрах орчин нөхцлийг бүрдүүлж, Цасны баярын удирдамжид заагдсан үйл ажиллагааг хамгийн сайн зохион байгуулж О.Ганбат даргатай Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Ц.Тулга даргатай Хот байгуулалт, хөгжлийн газар, А.Дашням даргатай Нийслэлийн Онцгой байдлын газар, Б.Мөнхбат даргатай Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Д.Уранбилэг захиралтай Монголын Хүүхдийн урлан бүтээх төв 1-5 дугаар байранд шалгарсан.