НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ӨВЛИЙН СПОРТЫН НААДАМ”

0
103

 1.МӨСӨН СУРЫН ТЭМЦЭЭН

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Өвлийн спортын наадмын мөсний сурын харваа тэмцээнийг 2023 оны 02 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Туул гол дээр зохион байгуулж 120 гаруй харваач оролцсон.

2.МӨСӨН ШАГАЙН ТЭМЦЭЭН

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Өвлийн спортын наадмын “Мөсний шагайн харваа-2023” тэмцээн 02 дугаар сарын 18-19-ний Хан Богд уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд “Скай Резорт” цогцолборт амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнийг Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбоо, Улаанбаатарын салбар холбоотой хамтран байгуулсан.
Нийслэлийн 8 дүүргийн нийт 50 гаруй харваачид оролцсоны хамгийн ахмад харваач Хан-Уул дүүргийн 80 гаруй настай Сампилдондов, хамгийн залуу харваач Баянзүрх дүүргийн 14 настай Пүрэвдорж байлаа.

3.ГҮЙЛТИЙН ТЭШҮҮРИЙН ТЭМЦЭЭН

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Өвлийн спортын наадмын гүйлтийн тэшүүрийн тэмцээнийг 2023 оны 02 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Хандгайтын тэшүүрийн талбайд зохион байгуулсан. Тэмцээнд 10 байгууллагын 90 тамирчин оролцсон.

4.СНӨҮБОАРДЫН ТЭМЦЭЭН

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өвлийн спортын наадмын Снөүбоардын тэмцээнийг 2023 оны 02 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд “Скай Резорт” цогцолборт зохион байгуулан явуулж нийслэлийн 5 дүүргийн 60 тамирчин оролцсон.

5.МӨСӨН АВИРАЛТЫН ТЭМЦЭЭН

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өвлийн спортын наадмын мөсөн авиралтын тэмцээнийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр STEPPE ARENA-д зохион байгуулсан. Тэмцээнд 6 насны ангилалд 9 байгууллагын 150 гаруй тамирчид хамрагдсан.

6.ХОККЕЙН ТЭМЦЭЭН

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өвлийн спортын наадмын хүрээнд Улаанбаатар хотын аварга шалгаруулах шайбтай хоккейн тэмцээнийг U-6 насны ангилалд зохион байгуулсан. Тэмцээнд 6 багийн 120 тамирчин оролцсон.

7.ГҮЙЛТИЙН ЦАНЫН ТЭМЦЭЭН

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өвлийн спортын наадмын хүрээнд Улаанбаатар хотын аварга шалгаруулах гүйлтийн цанын тэмцээнийг Монголын цанын холбоотой хамтран 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан.
Нийслэлийн 6 дүүргийн 45 тамирчид оролцож шилдэгүүдээ тодруулсан.