Олон улсын хүүхдийн баярын өдөр

0
64

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, биеийн тамир, спортын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, хүүхэд, багачуудыг өргөнөөр оролцуулах зорилгоор Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас хүүхэд багачуудын дунд

Спортын уралдаан тэмцээнийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд 11:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

1.Тэнцвэрт дугуйн тэмцээнд 3-4 нас, 5-6 насны охид, хөвгүүд оролцоно.

2.Бүжгийн тэмцээнийг HIP POP ганцаарчилсан, хамтлаг бүжиг, бүжгийн  тулаан гэсэн төрлүүдээр 12-15 нас, 15-16 нас, 17-дээш 3 насны ангиллаар зохион байгуулна.

3.Гэр бүлийн хөгжөөнт тэмцээнд аав, ээж, хүүхэд нь 6-8 нас охид, хөвгүүд оролцоно.

Тэмцээн тус бүрийн эхний гурван байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, дурсамж урамшуулна.