Нийслэлийн Биеийн тамир, спортын газар Монголын Байт харвааны холбоотой хамтран Улаанбаатар хотын аварга шалгаруулах байт харвааны тэмцээнийг 2025 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Тус тэмцээнд нийт 14 байгуулагын 75 тамирчин ур чадвараа сорин өрсөлдлөө.



