
Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3×3 World Cup 2025” 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 7 өдрийн турш гайхалтай уран тоглолтыг үзүүлж, бахархам түүхэн амжилт бүтээж, мөнгөн медалийн эзэд боллоо.
Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортын олимпын төрлийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаа юм.
“FIBA 3×3 World Cup 2025” тэмцээнд нийт 27 орны 40 багийн 160 тамирчин оролцсон байна.
