НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН БАЯР “ХҮРЭЭ ЦАМ -ДАНШИГ НААДАМ 2025” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

0
8

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар Нийслэлийн иргэдийн баяр ᠋”Хүрээ цам – Даншиг наадам 2025″-ыг Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран 06 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Нийслэл хотын иргэдийн баярыг угтаж Улаанбаатар хотын дөрвөн талд орших тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан уул, Сонгинохайрхан уул, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслол 2025 оны 06-р сарын 27-ны өдөр болох бөгөөд Улаанбаатар хотын сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.

“Хүрээ цам -Даншиг наадам” нь анх удаа Нийслэл хотын иргэдийн баяр болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ 06-р сарын 28, 29-ний өдрүүдэд Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, хурдан морины уралдаан 6 насны ангилалд зохион байгуулагдах ба Үндэсний сурын харваа, Уухай шагайн харваа зэрэг Монгол үндэсний уламжлалыг харуулсан арга хэмжээнүүд болох юм.

Нийслэлийн иргэд та бүхэндээ Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам – Даншиг наадам – 2025”-ын Үндэсний бөхийн барилдаан болон Үндэсний их сурын харваа зохион байгуулах удирдамжийг толилуулж байна.