Мастеруудын сагсан бөмбөгийн XVII удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – ᠮᠠᠰᠲ᠋ᠧᠷ ᠤ᠋ᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠭᠰᠤᠨ ᠪᠥᠮᠪᠦᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ XVII ᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ

0
46
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/846 дугаар захирамжаар Швейцарын Холбооны улсын Тисино хотноо 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан мастеруудын сагсан бөмбөгийн XVII удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон албан томилолтоор ажиллалаа.  
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү нэр хүндтэй FIMBA буюу ахмад сагсан бөмбөгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 46 орны 395 багийн 6000 орчим тамирчин 30+ наснаас 85+ насны ангилалд өрсөлдсөн.

ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖- ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠠ/᠘᠔᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠠᢈᠢᠷᠤᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠱᠸᠢᠼᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠯᠪᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠢᠰᠢᠨ᠎ᠠ ᠬᠣᠲᠠᠨ᠎ᠠ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠓- ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠙- ᠦ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠳ ᠲᠦ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠰᠲ᠋ᠧᠷ ᠤ᠋ᠳ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠭᠰᠤᠨ ᠪᠥᠮᠪᠦᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ XVII ᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠣᠮᠢᠯᠠᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠠᠵᠢᠯᠯᠠᠯ᠎ᠠ᠃ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ᠎ᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠳᠠᠳᠠᠭ ᠡᠨᠡ ᢈᠦ ᠨᠡᠷ᠎ᠡ ᢈᠦᠨᠳᠦ ᠲᠡᠢ FIMBA ᠪᠤᠶᠤ ᠠᠬᠠᠮᠠᠳ ᠰᠠᠭᠰᠤᠨ ᠪᠥᠮᠪᠦᢉᠡᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠳᠡᠯᠡᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠪᠤᠷᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠡᠮᠡᠴᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠔᠖ ᠣᠷᠤᠨ ᠤ᠋ ᠓᠙᠕ ᠪᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠖᠐᠐᠐ ᠣᠷᠴᠢᠮ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠨ ᠓᠐+ ᠨᠠᠰᠤᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠘᠕+ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠠᠩᢉᠢᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᢉᠰᠡᠨ᠃

Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэйчүүдийн 45+ насны ангилалд “UB city” баг, эмэгтэйчүүдийн 50+ насны ангилалд “Gobi sky” баг, 55+ насны ангилалд “Naizuud MGL 3” багууд анх удаа оролцсон нь шинэ түүхийн хуудас бүтээж анхдагч нь болсон. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50+ насны ангилалд нийт 20 орны 28 багийн 350 гаруй тамирчин 8 хэсэг болон өрсөлдөж, Монгол Улсаа төлөөлөн оролцсон П.Эрдэнэчулуун дасгалжуулагчтай С.Саранцэцэг ахлагчтай “Gobi sky” баг хэсгээсээ шалгаран амжилттай оролцож 10 дугаар байрт шалгарсан.