Улаанбаатар хотын 200 гаруй сургуулийн 1000 орчим багийн 15,000 гаруй хүүхэд оролцож байгаа энэ жилийн Улаанбаатар КАП тэмцээн 2025.11.15-ны өдөр эхэлсэн бөгөөд 2026.05.03-ны өдөр дуусах юм.
Тэмцээн нь дан ганц спортын тэмцээн бус хүүхэд багачуудад спортоор дамжуулан хүмүүжил олгох, бие бялдарыг хөгжүүлэх, сургуулиуд сурагч нарын хамтын ажиллагаа нөхөрсөг байдлыг сайжруулах зорилготойгоос гадна нас насны МУ-ын шигшээ багийн тамирчдын дата бааз үүсгэх, холбоодод тамирчдын мэдээллийг хүргүүлэх, шилдэг тамирчин сурагч нарт дотоодын болон гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэг олгох зэрэг маш олон зорилго, ач холбогдолтойгоор энэхүү тэмцээн үргэлжлэн явагдаж байна.

…Мөнгөн дүнгээр тооцвол энэхүү тэтгэлэг нь 160 орчим сая төгрөг, цаашид ч дотоод гадаадын олон олон сургуультай хамтын ажиллагаа эхлүүлнэ гэж найдаж байна…
МУБИС Биеийн тамирын сургуулийн захирал О.Болд-Эрдэнэ: …70 жилийн түүхтэй МУБИС-ийн Биеийн Тамирын сургуулийг маш олон алдартнууд төгссөн улсын томоохон их сургуулиудын нэг, Сагсанбөмбөгийн дээд лиг, волейболын дээд лиг хурдацтай хөгжиж буй, харин ганц үгүйлэгдэж байсан зүйл бол Хүүхдийн лиг. Улаанбаатар КАП хүүхдийн лигээс хамтран ажиллах санал ирүүлсэнийг талархан хүлээн авч сургуулийнхаа дүрэм, журмын дагуу манай хамт олон тэтгэлэг олгохоор болсон…

Бидний хувьд цоо шинэ юм сэдээд байгаадаа биш эхний ээлжинд гадны өндөр хөгжилтэй орнуудын жишгийг Монголдоо хуулбарлаж л байгаа. АНУ-ын highschool-ын сурагчдад их дээд сургууль коллеж нь тэтгэлэг олгож тухайн хүүхэд сургуулиа сонгодог. Бид ч энэ жишгийн дагуу МУ-ын томоохон их дээд сургуулиудруу хүсэлтээ илгээсэн, сургуулиуд маань хүсэлтийг нааштай хүлээн авч шийдвэрлэж байгаад баяртай байгаа. Цаашид ЕБС-ыг мэргэжлийн лигийн түвшинд хөгжүүлж хүүхдүүд жилд албан ёсны 30-40 тогтмол тоглолт хийж хувийн статистик, highlight зэрэгтэй болсоноор ОУ-ын сургуулиудын тэтгэлэгт хамрагдаж мэргэжил эзэмшихээс гадна мэргэжлийн замналаа ч эрт эхлүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Мөн хамтран ажиллаж байгаа спонсорууддаа ч баярлалаа, бусад ААНБ-ууд маань ч гэсэн ирээдүйд шилдэг тамирчид, боловсон хүчин төрөн гарах ЕБС-ийн сурагчдийн лигтэй хамтран ажиллахад нээлттэй төдийгүй бидний зүгээс талархан хүлээн авах болно…

Энэ жилийн тэмцээнд ахлах ангилал буюу 10-12р ангийн нийт 7,000 гаруй сурагч өрсөлдөж байгаа. Тэмцээний хамгийн шилдэг шагналууд нь Улаанбаатар КАП шигшээ-32 буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний MVP, шилдэг холбогч, шилдэг хамгаалагч, Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ийн 1-р баг, 2-р баг, 3-р багууд нэрлэгдэнэ. Төрлөөр нь ангилвал:
Сагсан бөмбөг:
Эрэгтэй ангилал: /15-18 хүүхэд/
– Улаанбаатар КАП-ийн шилдэг тоглогч MVP – 1 хүүхэд
– Улаанбаатар КАП-ийн шилдэг холбогч – 1 хүүхэд
– Улаанбаатар КАП-ийн шилдэг хамгаалагч – 1 хүүхэд
– Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ын 1-р баг – 5 хүүхэд
– Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ын 2-р баг – 5 хүүхэд
– Улаанбаатар хотын БҮХ ЕБС-ын 3-р баг – 5 хүүхэд
/дивизоны амжилт, дивизоны статистик, шигшээ 32 багийн Улаанбаатар КАП-ийн амжилт болон статистик-д үндэслэнэ/
Эмэгтэй ангилал: /15-18 хүүхэд/

Волейбол

Гэвч ханиад томууны улмаас Боловсролын сайдын гаргасан албан даалгаврын дагуу 2025.12.01-2026.01.26-ны өдрийг хүртэл тэмцээн завсарлахад ч хүрч болзошгүй байгаа нь зохион байгуулагч нар 2025-2026 оны хичээлийн жилд тэмцээнээ амжиж дуусгах эсэхэд ч эргэлзээтэй болоод байна. Тиймээс зөвхөн ахлах ангиллын хүүхдүүд буюу 15+ насны сурагч нарын тэмцээнийг дээрх хугацаанд зохион байгуулах, бага нас дунд насны сурагчдын тэмцээнийг хязгаарлалтаас хойш явуулах хүсэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.
Хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ спортоор хичээллэж бие бялдараа хөгжүүлэх нь эрүүл мэндэд маш том ач тустай төдийгүй дархлааг дэмжих сайн талтай байдаг.
Улаанбаатар КАП тэмцээний
Ерөнхий зохион байгуулагч: Msports, Нийслэлийн Биеийн Тамир спортын газар
Хүрэл спонсор: ҮҮЭТ ХХК Эвт брэнд
Хамтрагч: Social Pay Junior
Хамтрагч: МУБИС, Биеийн тамир спортын сургууль