Волейболын баруун бүсийн аварга баг тодорлоо

0
45

Улаанбаатар Кап” тэмцээний волейболын төрлийн ахлах эмэгтэй ангиллын бүсийн аварга багууд тодорсоор байна.

Баруун бүсийн аваргын төлөө Сонгинохайрхан Дивизоны аварга 106 дугаар сургууль болон Баянгол Дивизоны аварга “Оюуны ундраа” сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, “Оюуны ундраа” сургууль 2 ээлжийн тоглолтод 25:10, 25:18 харьцаатайгаар ялж баруун бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод “Оюуны Ундраа” сургуулийн шигшээ багаас голын хаагч №14 Б.Мишээл 7 оноо авч багаа тэргүүллээ.