Волейболын урд бүсийн аварга баг тодорлоо

0
55
Улаанбаатар Кап” тэмцээний волейболын төрлийн ахлах эмэгтэй ангиллын бүсийн аварга багууд тодорлоо.

Урд бүсийн аваргын төлөө Хан-Уул Дивизоны аварга 7 дугаар сургууль болон Сүхбаатар Дивизоны аварга Монгол – Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, МОХ 3-р сургуулийн баг 3 ээлжийн тоглолтод 23:25, 25:15, 15:13 харьцаатайгаар ялж, урд бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод МОХ 3-р сургуулийн шигшээ багаас багийн ахлагч, багийн өндрийн довтлогч №5 А.Номин 12 оноо авсан бол багийн намын довтлогч №2 А.Мөнхцолмон 9 оноо авч багаа хожилд хөтөллөө.