
Урд бүсийн аваргын төлөө Хан-Уул Дивизоны аварга 115 дугаар сургууль болон Сүхбаатар Дивизоны аварга “Логарифм” сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, 115-р сургуулийн шигшээ баг 3 ээлжийн тоглолтод 25:21, 21:25, 15:12 харьцаатайгаар ялж, урд бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод 115-р сургуулийн шигшээ багаас багийн өндрийн довтлогч №8 Б.Тэлмэн 15 оноо авч багаа тэргүүлж, №9 С.Дөлгөөн 13 оноо авч багтаа тус хүргэлээ.










