
“Улаанбаатар Кап” тэмцээний волейболын төрлийн ахлах эрэгтэй ангиллын бүсийн аварга багууд тодорлоо.
Баруун бүсийн аваргын төлөө Сонгинохайрхан Дивизоны аварга 105 дугаар сургууль болон Баянгол Дивизоны аварга 141 дүгээр сургуулийн шигшээ багууд өрсөлдөж, 141-р сургуулийн шигшээ баг 2 ээлжийн тоглолтод 25:22, 25:20 харьцаатайгаар ялж, баруун бүсийн аваргаар тодорлоо. Тус тоглолтод 141-р сургуулийн шигшээ багаас багийн өндрийн довтлогч №7 Б.Сайнбаяр 18 оноо авч гайхалтай тоглолтыг үзүүллээ.










