Нийслэлийн Иргэдийн спортын II их наадмын Ширээний шагайн наадгайн аваргууд тодорлоо

0
703

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ”Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” уриан дор нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилгоор Нийслэлийн Иргэдийн спортын наадмыг 2 дахь жилдээ 5 үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэхүү наадмын нэг төрөл болох Ширээний шагайн наадгайн тэмцээнийг шагай шүүрэх, шагай няслах, морь уралдуулах гэсэн 3 төрлөөр зохион байгуулж, анхан шатанд нийслэлийн 9 дүүргийн 153 хорооны 2142 тамирчин оролцсон.

Тус тэмцээний шигшээ тоглолтыг 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр  Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт зааланд зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн эрэгтэй 9 баг, эмэгтэй 9 багийн нийт 126 тамирчид өрсөлдөж аваргаа тодрууллаа.

Эрэгтэйчүүдийн багуудаас Б.Олонтүмэн дасгалжуулагчтай Б.Зоригоо ахлагчтай Багануур дүүргийн 5-р хорооны баг 33.1 оноогоор, Ш.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай Д.Нямбуу ахлагчтай Чингэлтэй дүүргийн 16-р хорооны баг 31.3 оноогоор, А.Хоролсүрэн дасгалжуулагчтай Д.Норов ахлагчтай Сүхбаатар дүүргийн 19-р хорооны баг 27.3 оноогоор эхний гурван байрт шалгарсан бол

эмэгтэйчүүдийн багуудаас Д.Алтанхуяг дасгалжуулагчтай  А.Найгалмаа ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хорооны баг 21.4 оноогоор, Д.Батболд дасгалжуулагчтай С.Ганжирмаа ахлагчтай Налайх дүүргийн 5-р хорооны баг 21.2 оноогоор, Ж.Болдбаатар дасгалжуулагчтай Я.Цэнддоо ахлагчтай Багануур дүүргийн 5-р хорооны баг 20.4 оноогоор тус тус эхний гурван байр  эзэллээ.

Байгууллагын нийлбэр дүнгээр Багануур, Багахангай, Налайх дүүргүүд эхний байруудад шалгарч Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд удааллаа.

 

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР,

СПОРТЫН ГАЗАР