Нийслэлийн Иргэдийн спортын 3-р наадмын Дугуйн аялалын дүн гарлаа

0
523

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\333 тоот захирамжаар ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” уриан дор нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, спортын амжилтыг ахиулах зорилгоор Нийслэлийн Иргэдийн спортын гуравдугаар наадмыг хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттай зохион байгуулж байна.

Энэ жилийн иргэдийн спортын наадам Улаанбаатар хот үүсч хөгжсөний 375 жилийн ой, “Найрсаг – Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлогтой.

Наадам 2014 оны 03 дугаар сараас 11 дүгээр саруудад нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү наадмын нэг төрөл болох дугуйн аялалын 5-р шатны шигшээ тэмцээнийг 2014 оны 09 дүгээр сарын 13–нд Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа.

Duguin ayalal-1

Дугуйн аялалын тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж, нийслэлийн 7 дүүргээс 50 гаруй тамирчид оролцохдоо баг тус бүр 6 тамирчин, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр туг шүлжих, дугуй угсрах, дартс зэрэг тэмцээнүүдээр хурд хүчээ сорилоо.

Duguin ayalal-2

А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, З.Наран ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг 18 оноогоор тэргүүллээ. Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай, Л.Батбаярахлагчтай Баянгол дүүргийн баг 21 оноогоор удаалж, Түмэнжаргал дасгалжуулагчтай, С.Жамбал ахлачтай Баянзүрх дүүргийн баг гутгаар байранд шалгарлаа. 4-р байранд Хан-Уул дүүрэг 29 оноо, 5-р байранд Налайх дүүрэг 30 оноо, 6-р байранд Чингэлтэй 33 оноо, 7-р байранд Сонгинохайрхан дүүрэг тус тус шалгарлаа.

Дугуйн аялалын оноог дараах үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэлээ. Үүнд:

– Аялалын явц, цуваанд яваа багийн сахилга, зохион байгуулалт

– Багийн болон хувийн бэлтгэл

– Галын болон отгийн ариун цэвэр, эмийн сан

– Байгаль, газар шороогоо бохирдуулахгүй байх зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэлээ гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.