Сурагчдын бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшинг тогтооно

0
2146

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит 2014 оны ЕБС-ийн

сурагчдын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн

түвшин тогтоох сорил тэмцээний заавар

 

2014 оны 09-р сарын 02                                                                    Улаанбаатар хот

 

Нэг. Зорилго

             Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, ‘‘Биеийн тамир, спортын тухай’’ хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн сурагчдын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшинг тодорхойлох ажлыг зохион байгуулах, өсвөр үеийнхний бие бялдрыг чийрэгжүүлэх, биеийн тамир, спортод дуртай сонирхолтой болгох, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортыг сурталчилахад оршино.

Хоёр. Тэмцээнийг зохион байгуулах байгууллага, хугацаа

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит 2014 оны ЕБС-ийн сурагчдын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтооох “Сорил” тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас 2014 оны 09 дүгээр сарын 07-ноос 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд 3 үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:

а/ I шатны тэмцээн  – Сургуулийн аварга шалгаруулах тэмцээн

2014 оны 09 дүгээр сарын 15-ны дотор

б/ II шатны тэмцээн –  Дүүргийн аварга шалгаруулах тэмцээн

2014 оны 09 дүгээр сарын 22-ны дотор /Анхан шатны болон

дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг тухайн сургууль,

дүүрэг холбогдох зардлыг гарган хариуцан зохион байгуулна./

в/ III шат буюу Нийслэлийн шигшээ тэмцээн

2014 оны 09-р сарын 27-28-ны өдрүүдэд тус тус зохион

байгуулагдана.

Нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргүүдийн аваргаас 7-17 насны ангилал тус бүрт 1, 2, 3-р байрт шалгарсан ерөнхий боловсролын сургуулийн 3 эмэгтэй, 3 эрэгтэй сурагчийг оролцуулна. Шигшээ тоглолтонд оролцож байгаа 7-17 насны сурагчид бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшинг тодорхойлох сорилын хөтөлбөрт заасан 7-8 төрлөөр өрсөлдөнө.

Спорт наадмыг зохион байгуулах сорил /тест/ авах, зааварчилгаа өгөх семинарыг 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 14.00 цагт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарьд” ордны 14 давхрын хурлын танхимд зохион байгуулна.

Семинарт дүүргүүдийн БТС-ын хорооны мэргэжилтэн, арга зүйч, ерөнхий боловсролын болон Биеийн тамирын дээд сургуулийн биеийн тамирын багш нар оролцоно.

Мөн шигшээ тэмцээний техникийн зөвлөлгөөнийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 13.00 цагаас Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд зохион байгуулж, тэмцээнд оролцох эрхийн мандат олгоно.

Техникийн зөвлөгөөнд сурагчдын төрсний гэрчилгээ, хувийн хэрэг /хуулбарын хамт/, 3х4 хэмжээний цээж зураг 1 хувь, дүүргийн БТС-ын хорооны албан ёсны тамга, тэмдэгтэй, тамирчдын насны ангилал тус бүрээр гаргасан мэдүүлгийг авч ирнэ.

Тэмцээнд оролцох баг тамирчид нь сургуулийнхаа таних тэмдэг, хаягтай жигд  хувцасласан байна. 

Гурав. Тэмцээнд оролцох хүүхдийн тоо, насны ангилал           

ЕБС-ын сургуулийн 7-11 насны хүүхдүүдийн бие бялдрын хөгжилтийн хүч, уян хатан, хурд, хөдөлгөөний эвсэл гэсэн 4 чанарыг тодорхойлох 7 төрлийн дасгалаар,  харин 12-17 насны хүүхдүүдийн бие бялдрын хөгжилтийн хүч, уян хатан, хөдөлгөөний эвсэл, тэсвэр тэвчээр гэсэн 5 чанарыг тодорхойлох 8 төрлийн дасгалаар эрэгтэй, эмэгтэй тус бүрт шалгаруулна.

Нийслэлийн шигшээ тэмцээнд дүүрэг тус бүрээс нас тус бүрт 3 эмэгтэй, 3 эрэгтэй сурагч нийт 11 насны ангилалд 66 сурагч дүүрэг, сургуулиа төлөөлөн оролцоно. 7-17 насны хүүхдийн бие бялдрын хөгжилтийн түвшин тогтоох сорилын дасгалууд: 

7-11 нас                  1. Хүч:           а/ Хэвтээ байдлаас цээжээ өндийлгэх

б/ Гар дээр суниалт

в/ Байрнаас уртад харайх

  1. Уян хатан:         Урагш бөхийх
  2. Хурд:                  50 метрийн гүйлт
  3. Хөдөлгөөний эвсэл:      а/ Бөмбөгөөр бай онох

б/ Хавсралттай шилжилт

12-17  нас            1. Хүч:       а/ Хэвтээ байдлаас цээжээ өндийлгэх

б/ Гар дээр суниалт

в/ Байрнаас уртад харайх

2. Уян хатан: Урагш бөхийх

3. Хурд:               50 метрийн гүйлт

4. Хөдөлгөөний эвсэл:     а/ Бөмбөгөөр бай онох

б/ Хавсралттай шилжилт

  1. Тэсвэр хатуужил: Кросс гүйлт   1000 метр /эмэгтэй/

1500 метр /эрэгтэй/

 

Дөрөв. Тэмцээний дүнг гаргах, шагнал урамшил

 

7-17 насны сурагчдын бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилыг эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар нас тус бүрт I байрт-1, II байрт-1, III байрт-2 сурагчийн үзүүлсэн амжилтаар байр эзлүүлэн шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.

Байгууллагын дүнг анхан шатны тэмцээнийг зохион байгуулсан дүн, 7-17 насны ангилалд оролцсон нийт 66 хүүхдийн онооны нийлбэр дүнгээр гаргаж, цом, дипломоор шагнаж урамшуулна.

 

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР