Хөвсгөл 2015 аялал зохион байгууллаа

 

Нийслэлийн төр захиргааны байгууллага биеийн тамир, спортын байгууллагын ажилтан албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг зуны аялалыг Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хөвсгөл далайд зохион байгууллаа.

huvsgul-2

Аялалд Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, БЗД-ийн БТСХ, БГД-ийн БТСХ, ХУД-ийн БТСХ, СХД-ийн БТСХ, дүүргүүдийн ЗДТГ, харъяа газар хэлтсийн ажилтнууд, БТСХ-ны ажилтнууд оролцсон холимог багуудыг бүрдүүлж, нийт 5 байгууллагын 50 хүн оролцлоо.

Аялал 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос гараагаа эхэлж Дархан хот – Эрдэнэт хот – Булган аймаг – Булган аймгийн Хутаг-Өндөр сум – Хөвсгөл аймгийн Тариалан сум – Хөвсгөл аймгийн Их Уул сум – Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум – Мөрөн хот – Хөвсгөл аймгийн Алаг – Эрдэнэ сум – Хөвсгөл аймгийн Хатгал сум –Хөвсгөл нуур – Хөвсгөл аймгийн Хатгал сум – Хөвсгөл аймгийн Алаг – Эрдэнэ сум – Мөрөн хот – Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум – Хөвсгөл аймгийн Их Уул сум – Хөвсгөл аймгийн Тариалан сум – Булган аймгийн Хутаг-Өндөр сум – Булган аймаг – Эрдэнэт хот – Дархан хот– Улаанбаатар хот чиглэлээр нийт 1700 гаруй км газарт 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрүүдэд 7 хоног зохион байгуулагдсан.

huvsgul-3

Аялалд оролцсон багуудын дунд софт волейбол, хөл бөмбөг, дартс, хөгжөөнт буухиа, 16км-ийн явган аялал зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулж, байгууллага, баг, хувь хүмүүсийн бэлтгэл, үүргэвчний үзлэг, галын болон отгын ариун цэвэр, бэлтгэл,  сахилга зохион байгуулалт зэрэг үзүүлэлтээр шалгаруулж дүгнэв.

huvsgul-4

Мөн аялалд оролцогчдын дунд галын наадам, урлагийн тоглолт, дууны уралдаан, киноны хэсгийн уралдаан, байгууллагуудын мэндчилгээ зэргийн сонирхолтой хэлбэрээр зохион байгууллаа.

Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын багуудын дунд зохион байгуулагдсан тэмцээнүүдийн эхний 1-3 дугаар байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Байгууллагын нэгдсэн дүнгээр

 1-р байр БГД-ийн БТСХороо

  huvsgul-I

2-р байр БЗД-ийн БТСХороо

 huvsgul-II

 3-рбайр СХД-ийн БТСХороо

 huvsgul-III

Аялалын явцад эх орны байгалийн үзэмжит болон түүх дурсгалын газруудтай танилцах, эрүүл агаарт бие бялдраа чийрэгжүүлэх ач холбогдлыг сурталчлахын зэрэгцээ аялалын маршрутын дагуу орон нутгийн иргэдэд зайлшгүй шаардлагатай үед эмнэлгийн тусламж зөвлөгөөнийг өгөх ажлуудыг хийлээ.

Багуудын аялалын машин техникийн бэлтгэлийг сайтар хангаж оролцсоны зэрэгцээ сахилга зохион байгуулалт, оролцоо сайн байсан.

 huvsgul-5

 Аялалын өдрүүдэд элдэв саад бэрхшээл учирсангүй уралдаан, тэмцээн, аялалаа зааврын дагуу зохион байгуулж, буудаллаж хоноглосон газрууддаа отго, майханаа шаардлагын дагуу байрлуулж, хог хаягдлыг цэвэрлэн галын аюулгүй байдлыг ханган маршрутын дагуу аялаад ирлээ.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here