Энэ бямба гарагт нийслэлийн өдөрт зориулсан ”СПОРТЛОГ УЛААНБААТАР-2015” бүх нийтийн өдөрлөг болно

0
476

НИЙСЛЭЛИЙН 376 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН

”СПОРТЛОГ УЛААНБААТАР”

БҮХ  НИЙТИЙН ӨДӨРЛӨГ

 

      Монгол Улсын нийслэлийн 376 жилийн ойд зориулсан “Спортлог – Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

         Энэхүү бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/795 дугааэр захирамжийг хэрэгжүүлэх, Монгол Улсын нийслэлийн өдрийг иргэдэд сурталчилах, өсвөр үе, залуучуудад биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, түүгээр хичээллэж, амьдралын хэвшил болгох замаар эрүүл амьдралын хэв маяг, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгоход оршино.

      zurag  “Спортлог – Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн ажиллагаанд нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороо, спортын холбоод, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын IV наадмын тэмцээнд оролцогчид иргэд, нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 60 гаруй байгууллагын төлөөлөл 2000 гаруй хүн оролцоно.

        Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа нь Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэгт хойд зүгт харуулан зассан төв тайзан дээр явагдана. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Их талын дуулиан” ТББ, фитнесийн болон спортын клубүүдийн удирдлагууд, төлөөлөгчид оролцоно.

          Төв тайзан дээр, тайзны урд хэсэгт Монголын спорт бүжгийн холбоо, Монголын гимнастикийн холбооны спортын болон уран сайхны гимнастик, аэробик, хийн дасгалын багийн үзүүлэх тоглолтууд, нийт оролцогч сонирхогчдыг хамарсан фитнесс аэробикийн дасгал хөдөлгөөн хийлгэх, дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Спортын холбоод, фитнесс клубүүд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилах арга хэмжээ явагдана.

                Талбайд нэг загварын асар майхнуудыг барьж дүүрэг, холбоод, фитнесс клубүүдэд хуваарилан хаяг, туг далбаагаар чимэглэсэн байна.

Өдөрлөгийн үеэр дараахи үйл ажиллагаанууд явагдана:

А.Талбайд явагдах үйл ажиллагаанууд

Дүүрийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод болон хамтран ажиллаж байгаа байгууллагууд өөрсдийн асар майхан, хуваарилагдсан талбайд үйл ажиллагаа явуулна.

 Үүнд: 1.Дүүргүүдийн БТСХороод, өсвөр, оюутны шигшээ багуудын үйл  ажиллагааг иргэдэд танилцуулах /самбар, холбогдох цом, өргөмжлөл, медаль, танилцуулга, тоног төхөөрөмж, хувцас, зураг ном сэтгүүл зэргээр үзэсгэлэн гаргана/

2.Нийслэлийн иргэдийн спортын  наадмын  ажиллагааг сурталчилах

3.Үндэсний сур, аялал, буудлага, байт харваа үндэсний хөлөгт тоглоом зэрэг спортын хэрэлэл материалаар үзэсгэлэн гаргаж иргэдэд үзүүлэх, тайлбарлах, холбогдох танилцуулга зөвлөмжийг тараах

4.Дугуйн үзэсгэлэн худалдаа, пракат үйлчилгээ зохион байгуулах

5. Спорт дэлгүүрүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах

6.Эрүүл мэнд, бие бялдрын сорилын үзлэг, зөвлөгөө өгөх

7.Улаанбаатар марафон 2015 зурагт үзэсгэлэн гаргах

Б.Өдөрлөгийн үеэр иргэдийн дунд зохион байгуулах спортын уралдаан тэмцээнүүд

                Хөл бөмбөг

                Сагсан бөмбөг

                Олс таталт

                Волейбол

                Софт теннис, талбайн теннис

                Ширээний теннис

                Үндэсний шагай няслах,  шүүрэх, морь уралдуулах

                Шатрын  тоглолт тэмцээн

В.Спортын төрлүүдийн чөлөөт үзүүлбэрүүдийг талбай дээр зохион байгуулна.

                Экстрим дугуйн үзүүлэх тоглолт

               Тэшүүр, дугуйт тэшүүр

               Талбайн теннис, Софт теннис

               Хийн дасгал Ахмадын аэробик- багуудад зааварчилгаа өгнө.

               Кендамо

               Спортын болон уран сайхны гимнастик,  Аэробик гимнастик

Төв тайзан дээр дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, өдөрлөгийн ажиллагаанд хамтран оролцож байгаа байгууллагууд ээлжлэн үйл ажиллагаагаа сурталчилна.

Өдөрлөгийн үйл ажиллагааны талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилна.

 

Төв тайзан дээр явагдах үйл ажиллагааны хуваарь

             11:00-11:30 Нэгдсэн нээлт

             11:30-12:00 Спортын үзүүлэх тоглолт

             12:00-12:30 “Их талын дуулиан” ТББ

             12.30-13:00 Сүхбаатар дүүргийн ажиллагаа

             13:00-13:30 Хан-Уул дүүрэг

             13:30-14:00 Чингэлтэй дүүрэг

             14:00-14:30 Баянгол дүүрэг

             14:30-15:00 Баянзүрх дүүрэг

             15:00-15:30 Сонгинохайрхан дүүрэг

             15:30-16:00 Налайх дүүрэг

             16:00-16:30 Багануур дүүрэг

             16:30-17:00 Багахангай дүүрэг

             17:00 Хаалт

 

 Нийслэлийн Биеийн тамир, спортын газар