НИЙСЛЭЛЧҮҮД ”СПОРТЛОГ – УЛААНБААТАР” БҮХ НИЙТИЙН ӨДӨРЛӨГТ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЛОО

0
620

НИЙСЛЭЛЧҮҮД  ”СПОРТЛОГ – УЛААНБААТАР”

БҮХ НИЙТИЙН ӨДӨРЛӨГТ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЛОО

IMG_7584Энэхүү өдөрлөг нь нийслэлд биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчилах, Нийслэлийн Иргэдийн спортын наадмыг танилцуулах, төрийн байгууллага болон төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийслэл,  дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороо, спортын холбоод, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын IV наадмын тэмцээнд оролцогчид иргэд, нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 60 гаруй байгууллагын төлөөлөл 2000 гаруй хүн оролцож үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Өдөрлөгийн эхэнд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, төрийнхөө далбааг тив, дэлхийн тэнгэрт мандуулж амжилт гаргасан тамирчдыг төр засгийн шагналаар шагналаа.

Уран сайхны гимнастик, аэробик, спортын гимнастик, таеквондо, спорт бүжгийн баг тамирчид өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд зориулсан спортын үзүүлэх тоглолтуудаа Чингис хааны талбайд хуран цугласан нийслэлийн иргэдэд үзүүлж сонирхууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээлээр зохион байгуулагдаж буй “Дуулиан 2020” 10 дахь удаагийн тэмцээний сугалааны ажиллагаанд оролцож байгаа зочид, тамирчин сурагчдад хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэлээ.

Дүүргийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод болон хамтран ажиллаж байгаа байгууллагууд өөрсдийн асар майхан, хуваарилагдсан талбайд болон төв тайзан дээр гаргасан хуваарь хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явууллаа.

Төв тайзан дээр дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, өдөрлөгийн ажиллагаанд хамтран оролцож байгаа байгууллагууд ээлжлэн үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааг MNC TV, МҮОНТ, “Сүлд” TV, “Olloo” TV, ТВ9 телевиз, сайт зэрэг  нийт 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд сурталчиллаа.

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР