Нийслэлчүүд дугуйгаар уралдлаа

0
631

Нийслэлчүүд дугуйгаар уралдлаа

 

dugui-tsagdaa mashin“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/121, А/198 дугаар захирамжуудаар “Дугуйн марафон-2015” бүх нийтийн үйл ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд дугуйн парад, дугуйн тэмцээн гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулав. Дугуйн тэмцээнийг  экстрим дугуй, сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын дугуйн уралдаан, тэмцээний төрлүүдээр зохион байгуулж 700 гаруй иргэд, тамирчид оролцлоо.

Ерөнхий зохион байгуулагчаар: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Хамтран зохион байгуулагчаар: Монголын дугуйн холбоо, Дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороод, Монголын мэргэжлийн  “EXTREM”-ийн холбоо ТББ, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хэвлэл мэдээллийн хамтрагч байгууллагаар: MNC TV зэрэг байгууллагууд ажиллав.

Энэхүү “Дугуйн Марафон-2015” бүх нийтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангах  ажлын хүрээнд иргэдийг татан оролцуулах зорилгоор “Залуу дугуйчин” клуб, “Оргил” дугуйн клуб, “Юби сошиал” клуб, “Аттила” дугуйн клубуудтай хамтран ажиллалаа.

“Дугуйн Марафон-2015” бүх нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн; сурталчилгаа мэдээлэл, харилцаа, хамтын ажиллагааны; уралдаан тэмцээн, арга хэмжээ зохион байгуулах; үйлчилгээ, хэв журам, аюулгүй ажиллагааны гэсэн чиглэлүүдээр ажлыг хуваарилан, мэргэжилтэн тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг зааж тусгасан бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж үүрэгжүүлэн үйл ажиллагаанд жигд оролцуулахад анхаарч ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэстэй хамтран “Дугуйн марафон-2015” бүх нийтийн үйл ажиллагааны зохион байгуулалт, явцын талаарх мэдээллийг www.sport.ub.gov.mn, facebook.com, www.sport.news.mn, www.ulaanbaatar.mn, http://www.medee.mn/, http://mongolnews.mn/, http://www.montsame.mn/, http://news.gogo.mn/, http://time.mn/, http://www.ikon.mn/, https://www.dorgio.mn, http://www.zaluu.com/, http://newsmongolia.mn/, http://shogt.mn/, https://lag.mn, http://biznetwork.mn/, mass.mn, www.cyclingfederation.mn, mpa.mn, news.zone.mn, www.mminfo.mn, www.dreamtv.mn, ene.mn, nudaldam.mn, www.gnn.mn, www.cnews.mn сайт, “Ардчилал”, “Монголын мэдээ”, “Нийслэл таймс” сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлж олон нийтэд сурталчиллаа.

“Дугуйн марафон-2015” бүх нийтийн өдөрлөгийн зар сурталчилгааны баннерыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын өмнө байрлах Led дэлгэцээр, урсдаг зарыг “Ноён зууч” 1900 – 1950, Mass.TV, ETV, TV-9, UBS TV, Olloo TV зэрэг телевиз, FM-95.7 зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон удаагийн давтамжтайгаар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах явган хүний гарц дээр 2 талтай самбар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах 1 самбарын 2 талд том хулдаасан анонсыг хийж байршуулан нийслэлийн иргэдэд шуурхай хүргэх ажлыг хийлээ. Зохион байгуулах гишүүдээс “TV-9”, MNC TV, Үндэсний олон нийтийн радио, C1, MҮОНTV зэрэг хэвлэл мэдээллийн 10 гаруй нэвтрүүлгүүдэд ярилцлага өгч “Спорт хөтөлбөр, мэдээлэлийн цагуудаар дугуйн марафоны талаар олон нийтэд хүргэлээ. Дугуйн марафоны талаарх Хэвлэлийн бага хурлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “А” танхимд 1 удаа зохион байгуулж 10 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хамруулсан. Дээрхи бүх нийтийн үйл ажилалагааг MNC HD Мэдээллийн суваг телевиз бүтэн бичлэг хийж 20 минутын нэвтрүүлэг бэлтгэн 2015.11.13-ны өдрийн телевизийн хөтөлбөртөө оруулан олон нийтэд хүргэлээ.

Дугуйн парадын зам маршрутыг гарган хэмжилт хийн баталгаажуулж гараа, барианы талбай, эргэлтийн цэгүүдийг тогтоож осол, аюулгүй байдлыг хангаж ажиллаа. Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус бүр тайз засч, цахилгаан татаж, үзел байрлуулж дугуйн тэмцээний бүртгэлд зориулж 4 ш майхан барьж, сандал, ширээ болон бусад бэлтгэл ажлуудыг хангаж ажиллалаа.

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11:30 цагт болсон энэхүү “Дугуйн Марафон-2015” бүх нийтийн үйл ажиллагааны нээлтэнд Эрүүл мэнд, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Чимгээ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Дүүргийн Биеийн тамир, спортын хороодын дарга нар, Монголын дугуйн холбооны төлөөллүүд оролцлоо. Нээлтийн ажиллагааны үеэр “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” цом аялуулах үйл ажиллагаанд шалгарсан дүүргүүд шагналыг нь гардуулж өглөө.

“Дугуйн Марафон-2015” бүх нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран ажиллаж чиглүүлэгч автомашин 4, эмнэлгийн машин 1-ийг гаргаж ажиллаа.

 Энэхүү өдөрлөгийн гол үйл ажиллагаа болох “Дугуйн парад”-ыг  Монголын Дугуйн холбоотой хамтран 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Бямба гарагийн 11:30-12:00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанд гаргаж Энхтайваны гүүр – 120 мянгат – Зайсан – Их тэнгэр – Маршалын гүүр – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэсэн чиглэлээр нийт 8 км-ийн замыг туулж 410 дугуйчид барианд орлоо. Дугуйн парад”-д дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй залуучууд, насанд хүрэгчид, 14-өөс дээш насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцлоо.

 Сонирхогчдын дугуйн тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр бага насны хүүхдүүдийг 3-4 нас /50 м/, 5-6 нас /50 м/, 7-8 нас /100 м/, 9-10 нас /500 м/, 11-12 нас /1000 м/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар, өсвөр үе, залуучуудыг 13-14 нас /3 км-1 тойрог/, 15-16 нас /3 км-1 тойрог/, 17-18 нас /6 км-2 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар, насанд хүрэгчдийг 19-39 нас /9 км-3 тойрог/, 40-49 нас /6 км-2 тойрог/, 50-59 нас /3 км-1 тойрог/, 60-дээш нас /3 км-1 тойрог/ эрэгтэй, эмэгтэй ангиллаар Монголын Дугуйн холбоотой хамтран зохион байгуулав.

 “EXTREME”-ийн үзүүлбэр, тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цагдаагийн хөшөөтэй талбайд Унадаг дугуйн TRIAL, Унадаг дугуйн BMX төрлүүдээр “Монголын Мэргэжлийн Экстрем Холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж 17 тамирчинг хамруулсан. Энэ өдөр хүүхэд, залуучуудын сонирхолыг ихээр татах болсон Унадаг дугуйн TRIAL, Унадаг дугуйн BMX, EXTREME-Поркавори төрлүүдээр  “Монголын Мэргэжлийн Экстрем Холбоо”-ны мэргэжлийн тамирчид үзүүлэх тоглолтыг хийлээ.

 Монголын дугуйн холбооны лицензтэй тамирчдын тэмцээнийг Монголын Дугуйн холбоотой хамтран 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ням гарагт 15-16 нас /9 км-3 тойрог/, 17-18 нас /12 км-4 тойрог/,  19-34 нас /15 км-5 тойрог/-ны ангиллаар, ахмадууд 35-45 нас /12 км-4 тойрог/, 46-55 нас /9 км-3 тойрог/, 55-аас дээш нас /9 км-3 тойрог/-ны ангилалд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замаар тойргоор зохион байгуулав.

 “Дугуйн марафон-2015” бүх нийтийн өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан уралдаан тэмцээнүүдийн бүх насны ангилалд эхний 1-5 дугаар байрт шалгарсан оролцогчдыг алт, мөнгө, хүрэл мелаль цом өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав. Дугуйн парад болон уралдаан тэмцээнд оролцсон нийт оролцогчдод батламж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн лого бүхий тэмдэг дурсгалын зүйл өгч үйл ажиллагаагаа сурталчиллаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.